Н.Мөнхбат: Би Монголоо бодоод Э.Сумъяаг ДАШТ-д явуулахыг зөвшөөрч байна

Twitter Print
2019 оны 09-р сар 12-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Монголын чөлөөт бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн залуу тамирчин М.Пүрэвтунгалаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д оролцох эрхээ авсан ч Монголын чөлөөт бөхийн холбоо түүний оронд Э.Сумъяаг 53 кг-ын жинд ДАШТ-д оролцуулахаар шийдвэрлэсэн нь асуудал дагуулаад байгаа билээ.

Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр энэ талаар мэдээлэл хийж, холбооны байр суурийг танилцууллаа. Мэдээлэл хийхийн өмнө тэрбээр М.Пүрэвтунгалагийн аав, ээжтэй уулзаж ярилцсан юм. Чөлөөт бөхийн холбооны албан өрөөнд болж буй хэвлэлийн бага хуралд М.Пүрэвтунгалагийн гэр бүлийнхэн мөн оролцож байна.

Хурлын эхэнд Б.Батбаяр ДАШТ-д Э.Сумъяаг явуулахаар шийдвэрлэсэн талаар болон тус холбооны удирдах түвшний хурал болж, асуудлыг хэлэлцсэн, тамирчны ар гэрийнхэнтэй ойлголцсон талаар мэдээлэв. Мөн аливаа маргаантай асуудалд тамирчдыг оролцуулж, сэтгэл санааны хохирол учруулахгүй байх, холбооны зүгээс цаашид тамирчдын эрүүл мэндийн асуудалд анхаарал тавих зэрэг асуудлаар хэлэлцсэн талаар ярив.

Image result for Мөнхбат Монголоо бодоод

Үүний дараа М.Пүрэвтунгалагийн аав Н.Мөнхбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ер нь бол миний охиныг ДАШТ-д оролцуулахгүй юм байна гэдэгтэй би эвлэрсэн байсан. Тийм болохоор би охинтойгоо хамт 53 кг-ын жингийн хүнийг авч үлдэх бодолтой байсан. Э.Сумъяаг явуулахгүй гэж тэмцсэн. Гэхдээ би өнөөдөр Монголоо бодоод Э.Сумъяаг ДАШТ-д явуулахыг зөвшөөрч, энэ маргааныг дуусгаж байна. Эх орноо бодоод, амжилттай оролцоод ирээрэй" гэв.

Э.Гүнтөмөр 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.