
1. 0 - 2 насанд зурагт, утас үзүүлэхээс зайлсхийх (Энэ үед тархины эсийн хөгжил хамгийн хурдтай явагдаж байгаа)
2. 3 - 4 насанд өдөрт 15-20 минут (Хийсвэр сэтгэлгээ, хэл ярианы хөгжил, шинийг танин мэдэх хамгийн оргил үе)
3. 5 - 6 насанд өдөрт 15-50 минут (Хүүхдэд итгэл үнэмшил тогтож, аливааг даган дуурайх үе)
4. 6 - 7 насанд өдөрт 35-50 минут (Анхаарал төвлөрөлт тогтох, үүрэг хариуцлага бий болох үе)
Энэ хэм хэмжээг хязгаарлаж тохируулаагүйгээс хүүхдийн хэл яриа, сэтгэхүй, нийгэмших дадал, бие бялдрын хөгжил аажим аажмаар доголддог. Хүүхэд өдөрт дунджаар 2 цаг зурагт үздэг бол дэлгэцийн хараат болох, 4 цаг буюу түүнээс дээш үздэг бол донтолт үүсэх шалтгаан.
Дэлгэц, утасны донтолт нь архины, тамхины донтолттой яг ижил нөлөөг тархинд үзүүлнэ.
Статистикийн эх сурвалж: "https://www.who.int"
Г. Төмөрзаяа
"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төвийн захирал