Дориан хар салхины улмаас 2500 хүн сураггүй алга болжээ

Twitter Print
2019 оны 09-р сар 12-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногт Бахамын арлуудаар дайран өнгөрсөн Дориан хар салхины улмаас 2500 хүн сураггүй алга болоод байгаа тухай тус улсын онцгой байдлын албанаас мэдээлжээ. Дориан хар салхины улмаас амиа алдагсдын тоо 50-д хүрсэн ба албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар энэ тоо өсөх хандлагатай байгаа аж.

Харин сураггүй алга бологсдын тоог дахин нягталж үзэх шаардлагатай байгаа ба орогнох байранд байрласан болон нүүлгэн шилжүүлсэн иргэдийн нэрсийг шалгаснаар дээрх тоо буурах магадлалтай гэнэ. Бахамын арлуудын Абако арлуудаар дайран өнгөрсөн Дориан хар салхи нь хуурай газрын хамгийн хүчтэй хар салхины тоонд багтах ба Дориан хар салхи Абако арлууд болон Гранд Бахама арлуудад хамгийн их хохирол үзүүлсэн юм.

Image result for Hurricane Dorian: Bahamas lists 2,500 people as missing
Бахамын арлуудын эрх баригчид болон онцгой байдлын албанаас мэдээлж байгаагаар дээрх хоёр арлуудаас 5000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа ба нийслэл Нассауд олон зуун иргэдийг түр орогнох байруудад байршуулаад байгаа гэнэ. 

Онцгой байдлын алба гэр оронгүй болсон иргэдэд зориулан Грэйт Абако арлын Марш Харборт майхан хот барихаар төлөвлөжээ. 

Image result for Hurricane Dorian: Bahamas lists 2,500 people as missing

Тусламж маш удаж байж ирж байна гэсэн гомдол иргэдээс ирж байгаа ч Бахамын арлуудын эрх баригчид гамшгийн дараах үйл ажиллагаагаа цаг алдалгүй явуулж байгаа хэмээн, амиа алдагсдын тоог албаар дарж байна гэсэн иргэдийн яриаг үгүйсгэж буйгаа мэдэгджээ.

 Дориан хар салхи Бахамын арлуудын Абако арлуудаар дайран өнгөрөх үед түүний хурд 295 км/ц хүрч байсан ба Бахамын арлуудын зарим хэсэгт хоёрхон өдрийн дотор 89 см хур тунадас орж, үерт автжээ.

Эх сурвалж: BBC 

Содномцэрэнгийн Энхзаяа 

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.