Эрдэмтэд амьдрал байж болзошгүй гараг илрүүлжээ

Twitter Print
2019 оны 09-р сар 12-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Одон орон судлаачид манай нарны аймгаас гадна байрлах K2-18b гарагийн агаар мандлаас ус илрүүлсэн ба тус гараг дээр маш их хэмжээний ус байх магадлалтай гэнэ. K2-18b гарагийн агаар мандалд агуулагдах хийг амьд биетүүд ялгаруулсан эсэхийг ирэх 10 жилд гарах өндөр үзүүлэлт бүхий телескопуудыг тодорхойлж чадна хэмээн эрдэмтэд мэдэгджээ.

Эрдэмтдийн хийсэн судалгаа Nature Astronomy сэтгүүлд нийтлэгдсэн ба судалгааны багт багтсан Лондоны их сургуулийн профессор Жованна Тинетти энэхүү нээлтийн талаар, "Бид K2-18b гарагаас ус илрүүлж чадлаа. Хамгийн гол нь тус гарагийн агаарын хэм уг гараг дээр амьдрал байж болзошгүйг илтгэж байна" хэмээн ярьжээ.

Компьютерийн загварчлалын тусламжтайгаар эрдэмтэд тус гарагийн агаар мандлын 50 хүртэлх хувь нь уснаас бүрдэж байгааг тогтоосон ба K2-18b нь хэмжээгээрээ дэлхийгээс хоёр дахин том аж. Тус гараг дээрх агаарын хэм 0-ээс +40 байдаг учраас ус нь тогтмол шингэн хэлбэрээрээ байдаг гэнэ.

Image result for Water detected in atmosphere of potentially habitable super-Earth
K2-18b гараг дээрх нөхцөл байдал тус гараг дээр амьдрал байх өндөр магадлалтайг илтгэж байгаа ч яг одоо үүнийг батлах аргагүйг эрдэмтэд онцолжээ. 

Дэлхийгээс 111 гэрлийн жилийн зайд оршдог учраас K2-18b гараг руу зонд илгээхэд хэтэрхий холдоод байгаа ба K2-18b гарагийн агаар мандалд агуулагдах хийг шинжлэхийн тулд 2020-иод онд гарах шинэ үеийн өндөр үзүүлэлт бүхий телескопуудыг хүлээхээс өөр аргагүй гэдгийг судалгааны багт багтсан доктор Инго Вальдманн мэдэгджээ.

Image result for Water detected in atmosphere of potentially habitable super-Earth

K2-18b гарагийг 2015 онд илрүүлсэн ба тус гараг жингээрээ Дэлхий болон Далай ван гарагтай ойролцоо ба түүнийг өндөр үзүүлэлт бүхий телескопоор шинжлэх боломжтойг эрдэмтэд онцолж байгаа аж. Эрдэмтэд өмнө нь хэд хэдэн гарагаас ус илрүүлж байсан ч тэдгээр гарагуудад агаарын хэм хэтэрхий бага эсвэл их өндөр байжээ.  

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.