Камила Валиевагийн асуудал дуусах болоогүй ээ

Twitter Print
2022 оны 02-р сар 18-нд 15:51 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн оны 12 сард ОХУ-н АШТ-ээр Камилагийн шинжилгээнээс Триметазидин гэж тунгийн хэмжээ хамаарахгүй хориотой бодис илэрч Олон улсын допингийн эсрэг агентлаг мэдэж, Камила 16 нас хүрээгүй учраас РУСАДА буюу Оросын допингийн эсрэг байгууллага дараагийн тэмцээнүүдэд оруулахгүй түр түтгэлзүүлэх шийтгэл оноосон.

Түр түтгэлзүүлэх шийдвэр нь эрх хасах тухай албан ёсны эцсийн шийдвэр гартал үргэлжлэх ёстой байтал РУСАДА шалтгаанаа мэдээлэлгүй цуцалж Камила он гараад 1 сард Европын аваргад түрүүлж допингийн шинжилгээ өгөөд зүгээр гарч улмаар 2 сард олимпод ирж Бээжинд шинжилгээ өгөөд зүгээр гарч багийн ангилалд Оросууд түрүүлсэн.

Олон улсын допингийн эсрэг агентлаг Камилаг 1 сард европын аваргад ороход нь мэдсээр байж яагаад олимпод ороход нь асуудлаа дэлгэвээ гэдэг асуудал байна. 15 настай охинд допингийн мэдлэг гэж юу байхав, Тутберидзегээр ахлуулсан дасгалжуулагч нарын баг, эмч нарыг шалгаж хариуцлага хүлээлгэж шийтгэхүү гэдэг асуудал өрнөнө.

Мэдээж уран гулгалт бол стеройд хэрэглэж бяр нэмэх шаардлагагүй төрөл. Камилагаас илэрсэн Триметазидин гэж бодис бол зүрхний үйл ажиллагааг дэмждэг, ажиллах чадвар сайжруулдаг талдаа. Энийг бас хэрэглэлээ гээд 3, 4 эргэдэг техникүүдээ сурчихгүй, тамирчин хүн өөрийн авьяас мэдрэмж хөдөлмөр зүтгэлээрээ техникүүдээ сурдаг жамтай.

Олон улсын тэшүүрийн холбооноос уран гулгалтын насанд хүрэгчдийн ангилалын насны доод хязгаарыг 2023 оноос 16 нас болгоно гэдгээ мэдэгдчихсэн. Өөрөөр хэлбэл 16 нас хүрсэн тамирчнаас допинг илэрвэл шууд шийтгээд явчина гэсэн үг.

Уран гулгалтыг олон жилийн өмнөөс хүүхдүүдийн спорт гэж хэлж ирсэн. 20 нас хүрээд хөгшиндөө ордог, мэдрэмж реакц уян хатан чанарууд нь тааруу болоод эхэлдэг гэдэг.

Камила Валиевагийн хувьд 2026 оны өвлийн олимпод 19 насандаа орно гэдэг эргэлзээтэй. Оросын дотоодын өрсөлдөөн дээд түвшинд, 12,13 настай аль хэдийн 3, 4 эргэдэг болчихсон охидууд 26 оны олимпийн аварга болно гээд хурцлагдаад бэлтгэгдэж буй нь тодорхой л доо.

Энэ зураг бол Бээжинд олимпийн өмнө шуугианы үеэр бэлтгэлд нь авсан зураг. Биеийн хэлэмж нь аль хэдийн сэтгэл зүй нь нураад дуусцан байгааг нь илтгэсэн дээ.

Сосорбарамын Шижирбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.