Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг дахин хорьжээ

Twitter Print
2019 оны 09-р сар 16-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг нарыг өнгөрөгч баасан гарагт дахин баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас энэ сарын 9-нд баривчилсан ч, 48 цагийн дараа шүүхийн шийдвэрээр сулласан юм.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч,  прокурор эсэргүүцэл бичсэнээр шүүх хурал дахин хуралдаж Ч.Алтанхуяг, Баярхүү нарыг энэ сарын 13-нд буюу баасан гарагт нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж, 461-р хорих анги руу авч явсан байна. 

Ч.Алтанхуяг нь өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашдаг байсан бөгөөд УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байгаад 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.