Сошиалыг зөв ашиглах 10 дүрэм

Twitter Print
2021 оны 02-р сар 19-нд 15:48 цагт
Мэдээний зураг,

1. БОДИТ АМЬДРАЛ. Сошиал нетворк чиний бодит амьдралыг л илүү баялаг, сонирхолтой болгох ёстой. Түүнээс чиний бодит амьдралыг булааж болохгүй.

2. СЭТГЭГДЭЛ. Чи айлын хашаанд хогоо асгаж болохгүй харин зөвшөөрвөл цэцэг тарьж өгч болно. Чи өөрийнхөө хашаанд хогоо ч асгаж болно цэцэг ч тарьж болно.

3. МЭТГЭЛЦЭЭН. Сошиалд маргалдахдаа ХҮН-г мартаад АСУУДАЛ-г л чухалчлах ёстой. Ямбийтал мэтгэлцээд дуусахад хүмүүсийн харилцаа эвдрэх ёсгүй. Эс бөгөөс түүнийг мэтгэлцээн биш зүгээр л ХЭРҮҮЛ гэж нэрлэнэ.

4. БОДИТОЙ, ЗӨВ ЗҮЙЛД АШИГЛАХ НЬ. Ид шидийн орон төвүүдийг зөвхөн сошиал дээр тулгуурлаж дийлэнхидээ нүүр номыг ашиглаж бүтээсэн. Зөв ашиглавал үүнэс том хүч сошиалд бий.

5. ӨСВӨР НАСНЫХАН, ХҮҮХЭД. Таны эрх чөлөө тул та энд маш чөлөөтэй байж болно. Гэхдээ үзэл бодол нь төлөвшиж гүйцээгүй маш олон хүүхдүүд яг тантай ижил бүх зураг, бичлэг, үг үсгийг уншаад сууж байдгийг бодолцож хэрэглээрэй. Уул нь эцэг эхчүүдийн хариуцлага, гэхдээ эцэг эхчүүд энэ тал дээр маш хангалтгүй байгаа тул хамтаар хичээцгээе!

6. УУХ КОФЕГОО ӨӨРӨӨ ЗАХИАЛ. Улс төрчдийн хэдэн зуун саяар нь мөнгө цутгасан “Тархи угаалт”-н сошиал орчинд бид амьдарч байна. ХЭРСҮҮ БАЙ ! ШУУД БИТГИЙ ИТГЭ Хэрэггүй хүмүүс, хуудаснуудыг блок хий тэр сувгуудийг хаа! Ямар орчинд байхаа өөрөө шийд, хэрвээ хүсвэл маш сайхан орчинд та зөвхөн инээмсэглэл, мэдлэгийг эндээс авч болно.

7. КОНТЕНТ ПОСТ. Хэрвээ сошиалыг энгийн хэрэглээ биш илүү танигдах, таниулах зорилгоор ашиглаж байгаа бол бага хандалттай байсан ч хамаагүй хүнд хэрэгтэй пост, контентийг сонирхолтой байдлаар тууштай оруул. Ухаантай харагдах од болохдоо биш.

8. БУРУУД ХАТУУ ЗӨВД ЭЕРЭГ БАЙ. Дарга нар, цагдаа нар сошиалд их анхаардаг болсон. Буруу зүйлийг баримттай илчлэхээсээ бүү ай, шаардлага тавихаасаа бүү эмээ! Гэхдээ тэр чигээрээ стресстээд гутраад явчихгүй эерэг байх орон зайгаа үлдээх хэрэгтэй.

9. МОНГОЛООС ГАР. Зөвхөн Монгол хүмүүсийг дагаад, жалгандаа байгаад байх биш бусад улсуудын чухал сувгуудийг, контентүүдийг байнга дагаж сонирхож бай. Ядаж хэл чинь сайжирна.

10. ЗҮГЭЭР ГОЁ БАЙ.

Ч.Ганжавхлан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.