Булчингийн татганаа / Моторный тик / гэж юу вэ?

Twitter Print
2020 оны 10-р сар 12-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Энэ нь ухаан санаа болон дур зоригоос үл хамааран биеийн тодорхой хэсгийн булчингууд гэнэт хурдан олон давтамжтай, хэмт бус, эмгэг хөдөлгөөнийг хэлнэ.

Тик нь 2 янзаар илэрнэ.

• Хөдөлгөөнт
• Дуут

Хөдөлгөөнт тикийн шинж тэмдэг:

• Нүдээ ойр ойрхон анивчих
• Хамраа үрчийлгэх
• Уруулаа хөхөх
• Мөрөө хавчих
• Зохисгүй булчингын хэсгүүд татганах ( ялангуяа нүүрний хэсгээр )
• Хөмсөг өргөх
• Гэдсээ татах
• Зорилгогүй дэвхцэх
• Биеэ сэгсрэх
• Хувцасаа зулгаах

Дуут тикийн шинж тэмдэг:

• Хааяа ханиах
• Хоолойгоо засах
• Нусаа татах
• Тагнаа таших
• Исгэрэх
• Хоолой хэржигнэн дуугарах
• Яраглах
• Сэрүүн хирнээ хурхирах
• Бусдын болон өөрийн хэлсэн үгээ давтах
• Бүдүүлэг үг хэлэх

Өвчлөл үүсэх шалтгаан:

Бүх насныханд тохиолдох боловч сүүлийн үед сургуулийн бага насны хүүхдүүдэд элбэгшиж байгаа бөгөөд ихэнхдээ зан төлвийн өөрчлөлтүүдтэй хавсарч илэрнэ.

Үүнд:

• Санаа зовних
• Хэн нэгнийг санагалзах
• Сэтгэл түгших
• Өөрийгөө хэт дорд үзэх
• Сэтгэл гутрах
• Хэт хөдөлгөөн ихсэх
• Анхаарал сулрах
• Мэдрэл ядрах
• Нойр муудах
• Хичээлийн хэт ачаалал зэргүүд нөлөөлнө.

Тэдэнд хэрхэн туслах вэ?

1. Тайван байлгах.
Хүүхэд эдгээр шинжүүдээ хянах боломжгүй тул тэднийг шаардаж стресс нэмэх хэрэггүй.
2. Сэтгэл засал хийх.
Үүнийг багш, эцэг, эх, эмч хамтдаа хийвэл илүү үр дүнтэй.
3. Алжаал тайлах, булчин сулруулах иллэг байнга хийж байх.
4. Шаардлагатай бол эмийн хэрэглээ авах.
5. Тайван унтуулах.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Эмээ нь

      (202.126.89.135) 2020-07-25 16:58
      • 0
      • 0

      Манай зээ хүү 9 настай. Толгойгоо үс үе гэдийлгээд байх юм. Зарим үед мөрөө хөдөлгөөд байна.Үзүүлье.

      Хариулах