Сурагчдын “Үдийн цай”-нд өгдөг тарагнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ

Twitter Print
2019 оны 09-р сар 11-нд 17:28 цагт
Мэдээний зураг,

Сошиал орчинд нийслэлийн 84 дүгээр сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд хийж тээвэрлэж байгаа  мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/  шалгалт хийсэн.

Шалгалтаар тус сургуульд "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэгч “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байгаа зөрчил илэрсэн аж. Энэ дагуу зөөвөрлөхөд ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн байна.

НМХГ-аас есдүгээр сарын 3-16-ны өдрүүдэд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж байгаа юм. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.