Хоосорсон газар нутагтай, эрүүл саруул хүнгүй ийм л сул дорой Монгол болж хувираад байна...

Twitter Print
2019 оны 09-р сар 12-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын маань эрүүл мэндийн бодлого маш муу байна. Харамсалтайгаар хичнээн сайхан залуус цагаасаа эрт буцаж байна да.

Хүн амын эрүүл мэндийн шинжилгээ төрөхөөс авахуулаад цэцэрлэг сургууль ,их сургууль, албан газрууд гээд шат шатандаа жил бүр авдаг бол мөн олон хүний амь насыг аварна да. Үүнийг хүн бүрийн үүрэг болгоод жилд албан газар ,сургуулиудыг эрүүл мэндийн шинжилгээ үзүүлдэг тогтсон өдрүүдтэй болмоор. Би лав байдаг гэдгийг мэдэхгүй юм байна.

Баахан найр наадам гэж хадуурч байхаар хүн амын эрүүл мэндийг чухал болгон нэн даруй тэргүүнд авч үзэх шаардлагатай юм шиг бодогдох юм. Эрүүл мэндийн бодлого үнэхээр алдагдаад байхгүй болжээ. Биеэ өвдөхөөр эмнэлэг явдаг. Тэгээд гадагшаа аль нэг улс оронг барааддаг. Эдийн засгийн хувьд ч эрүүл мэндийн хувьд ч Монголдоо шийдэж болмоор юм. Эртнээс эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийдэг, хийлгэдэг бол бас сайн оношилдог бол... гэж бодогдох .

Би амьдарч буй орноо магтах гэсэнгүй. Гэхдээ л Японд сургуульд анхлан орохоос аваад ажилд ороход хүртэл эрүүл мэндийн нарийвчилсан шинжилгээ авдаг юм билээ. Байнга л ийм шинжилгээ, тийм шинжилгээ өгнө үү гэсэн бичиг гэрээр ирдэг.

Эрүүл хүн ажиллах, эрүүл хүн амьд явах эрхтэй гэдгийг энд мэдэрдэг. Гэтэл манайхан эсрэгээр, бүгдийг нь мөнгөөр хэмжээд тавьчихдаг. Эрс өөр ялгаатай байгаа юм шүү.

Хэрэлдээд л, хэрэлдээд л хэдхэн улс төрчид нь ээлжилж жүжиглэсээр байтал эмтэрч үгүйрч хоосорсон газар нутагтай, эрүүл саруул хүнгүй ийм л сул дорой монгол болж хувираад байна. Бодмоор...

Н.Найдансүрэн

Япон улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.