Ариун цэврийн өрөөгөө ашиглуулаагүй байгууллагыг 500 мянган төгрөгөөр торгоно

Twitter Print
2019 оны 10-р сар 22-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор худалдаа, үйлчилгээний байгууллагууд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр чөлөөтэй, үнэ төлбөргүй үйлчлэх талаар  Нийслэлийн Засаг даргын А/995 дугаар захирамж есдүгээр сарын 30-нд  гарчээ.

Уг захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлэх үүрэг хүлээж байгаа аж. Харин захирамжийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.17-д зааснаар иргэнийг 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр, харин аж ахуйн нэгжийг 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгож, хариуцлага хүлээлгэх юм байна.

Иймд иргэд худалдаа, үйлчилгээний байгууллага ариун цэврийн өрөөгөө ашиглуулаагүй тохиолдолд  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дуудлагын 70128012 утсаар мэдэгдэж, гомдол гаргах боломжтой. Нийслэлийн  хэмжээнд худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 10150, ахуйн үйлчилгээний чиглэлээр 3600 гаруй аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулдаг байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.32.88) 2019-10-22 14:29
      • 0
      • 0

      70128012 утасны душаараа үйлчилгээний газруудад бичүүлж ил тод байрлуулах хэрэгтэй. Хүн бүр мэдэж байх ёстой утас

      Хариулах

    • Зочин

      (64.119.26.93) 2019-10-21 16:34
      • 0
      • 0

      Yostoi zuw bn.

      Хариулах