“Цахилгаан Болт” Олимпийн есөн алтан медаль хүртэхийн төлөө Риод уралдана

Twitter Print
2014 оны 12-р сар 17-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

Олимпийн наадмын зургаан алтан медальт Ямайкийн гүйгч У.Болт гурван жилийн дараа зодог тайлна гэдгээ хэлжээ. Бээжингийн Олимпийн 200 м-ийн гүйлтэнд дээд амжилт тогтоосон тэрээр ойрын зайд дэлхийн хамгийн хурдан хүн гэдгээ харуулсан юм.

Сүүлийн зургаан жилийн тавд нь дэлхийн шилдэг эрэгтэй хөнгөн атлетикийн тамирчнаар шалгарсан У.Болт “Бээжин 2008”, “Лондон 2012”-оос 100, 200 м, 4х100 м-ийн зайнд зургаан алтан медаль хүртсэн бол “Бээжин 2009”, “Дэгү 2011”, “Москва 2013” дэлхийн аваргаас найман алтан медаль, “Осака 2007”-гоос хошой мөнгөн медаль авсан байна.

Тэрээр сэтгүүлч нарт ярихдаа “Миний зорилго бол 2016 оны Олимп, 2017 оны дэлхийн аварга юм. Би өмнө нь хоёр жилийн дараа зодог тайлна гэж хэлж байсан. Харин энэ шийдвэрээ өөрчилж 2017 дэлхийн аваргад оролцоод зодог тайлахаар боллоо” гэсэн аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.