Хэрэв танд аз нь таарч цаг нь ирсэн бол...

Twitter Print
2019 оны 09-р сар 17-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

*Хэрэв танд аз таарвал: та цор ганцаар үлдэх болно. Хэн ч таны хажууд үлдэхгүй, та цор ганцаар үлдэнэ. Та бусдад итгэлээ алдаж анх удаа өөртөө итгэх болно, бие даан хөл дээрээ зосгох гэж оролдох болно.

*Хэрэв танд аз таарч, цаг нь ирвэл: амьдрал таньд хүнд цохилт өгөх болно. Гаднах гял цал болсон бүрхүүлийг хага цохиж, доторхи үнэн төрхийг гаргаж ирэх болно.

*Хэрэв танд аз таарч, цаг нь ирвэл: та маш их өвдөлт мэдрэнэ. Бараг л үхэл сэхэлийн ирмэгт очих болно. Дахин шинээр төрөхийн тулд.

*Хэрэв танд аз таарвал: та уйлах болно. Нулимсаа нуухын аргагүй ихэр татан уйлах болно. Урсах нулимс таны сэтгэлийг угааж, шинэ сэргэг амьдрал эхлүүлэх эхийг тавих болно.

*Хэрэв танд аз таарвал: та үнэн төрхөө бусдын хажууд нууж чадахгүйд хүрэх болно. Та яагаад ч үнэн төрхөө нууж чадахгүй. Хэн таньтай хамт, хэн үгүйг та ойлгох болно.

*Хэрэв танд аз таарвал: та хариу олж чадахгүйд хүрнэ. Энэ мөчид та өөрөө, бие даан шийдэл хайж эхлэх болно.

*Хэрэв танд аз таарвал: та сайн нөхөд, бусдын үзэл бодол, гуру багш нар болон агуу шидтнүүдэд итгэх итгэлээ бүрэн алдах болно. Хэрэв та амьд гарч чадвал, энэ ертөнцийг анх удаа үнэн бодитоор харах болно.

*Хэрэв танд аз таарч, цаг нь ирвэл: зөвлөж, түших хүн олдохгүй байдалд хүрэх болно. Хэн ч олдохгүй. Та өөрийн дотор чиглүүлэгч авралын од хайж эхлэнэ.

*Хэрэв танд аз таарч, цаг нь ирвэл: тэсвэрлэхийн аргагүй хүнд байдалд орох болно. Та нэг бол энэ асуудлыг ямарч хамаагүй үнээр шийдвэрлэх юм үү?, үгүй бол бүх юм жам ёсоороо болог гэж биеэ суллах болно.

*Хэрэв танд аз таарвал: та алдана, хууртагдана, доромжлуулна. Энэ бүгд амьдралын туршлага болон таны сэтгэлд үүрд тамгалагдах болно.

*Хэрэв танд аз таарвал: та ямарч мөнгөгүй үлдэх болно. Өмнө нь мөнгө төлөөд хүссэн зүйлээ хийлгэдэг байсан хүмүүстэй анх удаа жинхнээсээ тулах хэрэг гарах болно.

*Хэрэв танд аз таарвал: та маш их мөнгөтэй байх болно. Мөнгөнд жаргал үгүй гэдэг зүйр цэцэн үгийн үнэн учрыг ойлгох хүртлээ маш их зовлон туулах болно.

*Хэрэв танд аз таарвал: бүгд таныг хайрлах албагүй гэдгийг ойлгох болно. Хүн бүрт таалагдах гэсэн тэнэг бодлоо авч хаяж, өөрийн дотоод үнэт зүйлсээ эргэн нэг харах болно.

*Хэрэв танд аз таарвал: хамгийн дотны хүн таниас нүүр буруулах болно. Та өөр хүнээс хамаарах аз жаргал хэрхэн хэврэг гэдгийг ойлгох болно, аз жаргалыг зүй ёсоор үнэлж сурах болно.

*Хэрэв танд аз таарвал: та өөрийн хайрттайгаа нүүр тулан үнэн сэтгэлээсээ ярилцах завшаан тохиох болно. Хоёр үнэн халз тулах болно. Түүнийх болон таных. Шүргэлцэх төдий хоёр ертөнцийн хооронд орших хоосон орон зайг мэдрэх болно.

*Хэрэв танд аз таарвал: энэ бүгдийг та тэсэн ард нь гарч чадах болно. Өөрийгөө өөрчлөх хүч олдох ёстой.
Зовлонг жаргал болгох сэтгэлийн хүчинд итгэх болно.

Үзэн ядалтыг хүндлэл болгох. Айдсыг адал явдал болгох.

Баяр баясгаланг урам өгөх дурсамж болгох. Ичих, буруутгах зовлонг өөрийн сэтгэлээс алтан шүүрээр тонилгох болно. Үлдэх сорви орох хаалга болог.

Хэрэв танд аз таарч, цаг нь ирсэн бол ...

Аглая Датешидзе

Эх сурвалж: Ошо бясалгал 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.