УИХ-ын гишүүн асан С.Оюун Ази тивийн шилдэг манлайлагчаар тодорчээ

Twitter Print
2019 оны 09-р сар 11-нд 17:07 цагт
Мэдээний зураг,

Ази тивийн шилдэг манлайлагчдыг тодруулдаг Чан Лин Тиенний нэрэмжит Азийн сангийн Манлайлагчийн шагналын эзнээр “Зориг” сангийн тэргүүн Санжаасүрэнгийн Оюун нэр дэвшигдэн шалгарлаа.

Азийн сангаас С.Оюуны дэлхийн байгаль орчин, тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж ийнхүү шагнаж байгаа аж. Шагнал гардуулах ёслол АНУ-ын Нью-Йорк хотноо болсон бөгөөд уг шагналыг 2018 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн хүртэж байжээ.

С.Оюун Ази тивийн Манлайлагчийн шагнал хүртэв

С.Оюун нь 1998 - 2016 он хүртэл тасралтгүй 18 жил УИХ-ын гишүүнээр ажилласан бөгөөд УИХ-ын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга,  Гадаад хэргийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын албан тушаалыг тус тус хашч байв. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.