
Чөлөөт бөхийн 53 кг-ын жингийн тамирчин 18 настай М.Пүрэвтунгалаг Залуучуудын болон Насанд хүрэгчдийн улсын аварга болж, Чөлөөт бөхийн ДАШТ-д явах эрхээ авсан. Гэвч, тодорхой шалтгааны улмаас түүний оронд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумьяаг оролцуулахаар болсныг тамирчин М.Пүрэвтунгалагийн гэр бүл эсэргүүцэн МЧБХ-нд гомдол гаргаад байсан юм.
Тэгвэл тус гомдлын хариуг өнөөдөр танилцуулжээ. Уулзалтад М.Пүрэвтунгалагийн аав, ээж хамт оролцсон байна. Улмаар МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Хоёр хоногийн өмнө болсон уулзалтын үеэр үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга ёс зүйн алдаа гаргасан.
Ноцтой асуудал хэлэлцэн, гэр бүлийнхэнд нь хэцүү байхад та бүхнийг ёжилж, тоглоом хийсэн нь буруу. Тиймээс түүнд сахилгын хэрэг үүсгэнэ. Мөн Пүрэвтунгалагийг дарамталсан нь тогтоогдвол шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалаас нь халах хүртэл арга хэмжээ авна” хэмээн мэдэгджээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
alt
(103.212.117.152) 2019-09-11 22:13hallachee.braziliin olimpiin dasgaljuulagch nariig oroitoogui bg deer n oruulbal medali bg shuu choloot
Хариулах