Орлого нь огцом өссөн гишүүдийн асуудлыг Ёс зүйн дэд хороо хэлэлцэнэ

Twitter Print
2019 оны 10-р сар 16-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд, М.Оюунчимэг нарын орлого гэнэт өссөн асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Тодруулбал, “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс дээрх гурван гишүүнийг УИХ-ын гишүүн болоод хөрөнгө нь огцом өссөн баримтыг шалгуулах хүсэлтийг УИХ-ын Ёс дэд хороонд өгсөн билээ. Энэ дагуу дээрх гурван гишүүний асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Шадар сайд Ө.Энхтүвшиний гишүүдийн картыг сугалсан асуудал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны  үеэр аягаар ширээ нүдэж эсэргүүцэл илэрхийлсэн гэх асуудлаар тус, тус гомдол ирсэн учраас хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна.

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.