Хүнд металлын хордлого

Twitter Print
2023 оны 04-р сар 26-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

ХҮНД МЕТАЛЛЫН ХОРДЛОГО

Мөнгөн ус, хар тугалга,х өнгөн цагаан, кадми, никель, кобальт, цайр, арсен зэрэг олон хүнд металлууд организмд хортой нөлөө үзүүлдэг.

Хүнд металлууд эсийг гэмтээж дархлааны эсүүдийг ажиллагаагүй болгодог тул хүнд металл ихээр хуримтлагдсан эд эсэд өвчин үүсгэгч вирус, бактери, мөөгөнцөр, паразитууд ихээр цуглаж үрждэг. Тиймээс хүнд металлын эргэн тойрон байгаа бичил биетүүдийг антибиотикоор устгах ямарч боломжгүй болдог.

Arizona State University-н эрдэмтэд антибиотик хэрэглэх нь гэдэсний микрофлорын бүтцийг эвдэж мөнгөн усыг организмаас гаргахыг нь багасгадаг болохыг баталсан байна. Тиймээс нярай хүүхдэд антибиотик өгөх нь аутизмаар өвчлөх эрсдлийг ихэсгэдэг гэсэн байна.

МӨНГӨН УС нь ундны ус, мөөгөнцөр устгадаг бодисууд, шивээсний хэрэгслүүд, бордоонууд, агааржуулагчийн фильтр, вакцин, косметикууд, үсний будаг, ихэнх будагнууд, зай-хураагуур, олон төрлийн цавуу, даавуу зөөлрүүлэгч шингэн, пластикууд, зарим шээс хөөх эмнүүд болон өтгөн хаталтанд өгдөг эмнүүд, арьс цайруулдаг тоснууд зэрэг маш зүйлд байхаас гадна нүүрсний утаанд байдаг.

Мөнгөн ус нь хавагнах, ядрах, мартамхай болох, анхаарал сарнидаг болох, байнга ханиад хүрэх, толгой өвдөх, гар хөл бадайрах, олон төрлийн архаг өвдөлт, шүд хөдлөх, паразит ихсэх, сонсгол муудах, хараа муудах, арьсны үрэвсэл, даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, цээжээр өвдөх, хорт хавдар зэрэг 200 гаруй өвчин, зовиурийг үүсгэдэг хорт бодис юм.

American Chemical Society 2006 онд метилт мөнгөн ус нь нойр булчирхайн эсийг ажиллагаагүй болгож чихрийн өвчин үүсгэдэг болохыг баталсан байна.

Голланд улсад хийсэн судалгаагаар метилт мөнгөн ус хүний биед 2мг/кг-ийс их байхад зүрхний шигдээс болон зүрхний дутагдлаар нас барахыг 2 дахин ихэсгэнэ гэж баталсан байдаг.

Dr. Victor Penzela лимфоцит нь багассан 2 өвчтөний мөнгөн устай пломб тавиулсан шүдийг нь авуулахад лимфоцит нь өсөж эхэлсэн байна. Дараа нь лимфоцит нь бага болсон хэд хэдэн өвчтөнд пломбтой шүдийг нь авуулахад лимфоцитийн тоо нь ихсэж байжээ. Лимфоцит нь дархлааны чухал эс бөгөөд бактери, вирус болон хавдрын эсийг хамгийн түрүүнд олж очиж устгадаг юм.

Мөнгөн ус нь хүний эрүүл мэндийг хамгийн их сүйтгэдэг бодис бөгөөд аутоиммунный өвчин болон олон хорт хавдрыг үүсгэдэг байна.

Мөнгөн ус нь гормоны систем, мэдрэлийн систем, бамбай булчирхай, сэрээ булчирхай, өнчин тархи, бөөрний дээд булчирхайг гэмтээж хэвийн ажиллагааг нь алдагдуулдаг ба дархлааны тогтолцоог ажиллагаагүй болгодог.

Хавдрын судалгаагаар олон улсад нэрд гарсан Японы эрдэмтэн Yoshiaka Omura бүх төрлийн хорт хавдрын эсэд мөнгөн ус байдаг гэж батлаад хавдрын эмчилгээ үр дүн муутай байдаг нь мөнгөн усыг багасах эмчилгээ хийдэггүйтэй холбоотой гэж баталсан ба хавдрын эмчилгээний дараа хавдар дахих нь бас л мөнгөн устай холбоотой гэж энэ эрдэмтэн баталсан байдаг.

Нүүрсний утаанд хамгийн их мөнгөн ус агуулагдаж хүмүүсийг өвчлүүлдэг.

ХАР ТУГАЛГА: дутуу төрөх, зулбах, бага жинтэй хүүхэд төрөх, хүүхдийн оюун ухааны хөгжлийг удаашруулах , тархи мэдрэлийн системийг гэмтээж, цус багадалт, толгой өвдөх, толгой эргэх, сонсгол муудах, хараа муудах, үргүй болгох, жирэмслэхгүй байх, даралт ихсэх, унтамхай болох, үхэлд хүрэх зэрэг олон зовиур үүсгэдэг. Хар тугалга организмд ихсэхэд хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар эрс муудаж, цус багадалт элбэг тохиолддог байна.

Нефтийн бүтээгдэхүүн, тосон будаг, 1971 оноос өмнө тавьсан ус дамжуулах метал хоолойнууд бүгд хар тугалгатай байдаг.

КАДМ: маш хортой металл бөгөөд цус багадалт, даралт ихсэх, кальцийн ионыг эсрүү оруулахгүй болгох, мэдрэлийн системийг гэмтээж, яс, чөмөг, нойр булчирхай, бөөр элгийг ч гэмтээдэг. Андроген, эстроген, прогестерон зэрэг гормонд нөлөөлж эрэгтэй хүнийг эмэгтэйлэг, эмэгтэйг нь эрэгтэйлэг болгохоос гадна олон төрлийн хавдар үүсгэдэг. Судалгаагаар хөхний хавдартай хүмүүсийн хөхний эдэд кадм их хуримтлагдсан байдаг байна. Хэрэв кадм хавдар үүсгэсэн бол тэр хавдар эмчлэхэд маш төвөгтэй байдаг. Тиймээс кадмийг организмаас цэвэрлэх эмчилгээ хийгээгүй тохиолдолд тэр хавдрыг хаана ч эмчилж чадахгүй гэж судлаачид баталсан байна.

Кадм нь цэвэршүүлсэн(рафинаци хийсэн) хүнсний бүтээгдхүүн: цагаан будаа, гурил г.м, химийн бордоо, зай-хураагуур, тамхины утаа, уурхайд ашигласан ус, нефтийн бүтээгдэхүүнд их байдаг ба хөрс,ус, агаарт бага хэмжээтэй байдаг.

АРСЕН: Машины утаа, шавьж устгадаг бодисууд, гербецид, пестецид, цэвэрлэгээний бодисууд, өнгийн харандаа, маргарин, шүдний пломб, зэвэрдэггүй металл саванд болгосон хүчиллэг хоол, ундаа, вино, ундны усанд байдаг ба хүний дархлааг сулруулж вирустай тэмцэх чадваргүй болгодог. Америкт байдаг алимны сокны 10%-д нь арсен их хэмжээтэй байдаг байна. Савласан ус үйлдвэрлэгч нар усандаа арсен хольж усыг муутгахгүй удаан хадгалдаг болгодог.

Арсен нь арьсны үрэвсэл, бүх бие сулрах, толгой өвдөх, эргэх болон элэг, бөөрийг гэмтээж, ходоод гэдэсний үрэвсэл, өтгөн хатах, гүйлгэх, хоолой өвдөх, гипогликемия, даралт бага болох, үс унах, үе мөчний үрэвсэл, судасны хатуурал, цусны хорт хавдар, арьсны хавдар, элэгний хавдар, уушигны хавдар зэрэг олон өвчин үүсгэдэг хортой бодис юм.

Victoria University-ийн профессор Harold Foster жирэмсэн эмэгтэйчүүд хүнд металлын хордлогоос ургаа хамгаалж С-вит, антиоксидант бодисууд болон минерал хэрэглэх ёстой гэсэн байдаг. Ж/нь селен нь арсен, мөнгөн ус болон кадм-н антагонист байдаг гэсэн байна.

Хүнд металлаас организмыг цэвэрлэхгүйгээр хэн нэгнийг ямар нэг архаг өвчнөөс бүрэн төгс эмчлэх ямарч боломжгүй гэдэгтэй олон эрдэмтэд санал нэгдсэн байдаг. Хүнд металлаас организмыг цэвэрлэх нь хамгийн хурдан эмчиллээ гэхэд 6-12 сар ба үүнээс ч илүү урт хугацаа шаардагддаг.

Организмаас гарч байгаа хүнд металлууд бөөрөөр дамжин гардаг ба нэг дор хэт их гарвал бөөрийг гэмтээх аюултай байдаг тул зугуухан бага багаар организмыг цэвэрлэх хэрэгтэй болдог.

Канадын эмч dr. Erik Paterson ой ухааны хомсдолтой өвчнүүдийн төвд зөвлөгөө өгдөг байхдаа нэгэн өвчтөний цусанд нь хар тугалга байх ёстой хэмжээнээс 10 дахин их байсан тул С-вит өдөрт 4 гр-ыг уулгасан ба 1 жилийн дараа шинжилгээ авахад хар тугалга өмнөхөөсөө ихэссэн байсан тул эд эрхтэнд байсан хар тугалга цусанд нь орж хар тугалга ихэссэн гэж үзэж С-витаминыг үргэлжүүлэн уулгасан ба жилийн дараа шинжилгээ авахад хар тугалганы хэмжээ эрс багассан байсан ба өвчтөний зан төлөвийн байдал ч илт сайжирсан байсан гэнэ.

Хүнд металл хүний биед олон жилийн турш бага багаар хуримтлагддаг тул юу ч мэдэгддэггүй ба нилээн их хуримтлагдаад ирэхээр ядрах, нойргүй болох, ой санамж муудах, тамир тэнхээ муудах, толгой өвдөх, толгой эргэх, үс унах, эрт хөгшрөх, амархан уурладаг болох, тэвчээргүй болох, амархан сэтгэлээр унах, сэтгэл гутрал, булчин үе мөч өвдөх, ходоод гэдэсний талаас байнга зовиуртай болох зэрэг маш олон шинж тэмдэг илэрдэг ба ямар нэг өвчнөөр өвчилбөл эмчлэгдэхгүй уддаг ба байнгын ямар нэг зовиуртай болдог

Аутизмтай хүүхдүүдий эмчлэхэд хүнд металлаас цэвэрлэх эмчилгээ хийхгүй бол эмчилгээ үр дүнгүй болдгийг эрдэмтэд баталсан байдаг.

Хашимота гэж оношлогдсон өвчтөнүүдэд бүгдэд нь хүнд металлын хордлого байдаг. Тиймээс организмыг хүнд металлаас цэвэрлэхгүйгээр уг өвчнийг эмчлэх ямарч боломжгүй нь ойлгомжтой.

Аутоиммунный өвчнүүд мөн адил организмыг цэвэрлэхгүйгээр ямарч үр дүн гарахгүй.

Чихрийн өвчний 2-р хэлбэрийг судалсан эрдэмтэд уг өвчнийг эмчлэхийн тулд хүнд металлаас организмыг заавал цэвэрлэх ёстой гэж хэлсэн байдаг.

Хүнд металлаас организмыг цэвэрлэхгүйгээр хорт хавдраас сэргийлэх боломжгүй.

Ямар нэг архаг өвчнийг бүрэн төгс эмчлэхиын тулд организмыг хүнд металлаас цэвэрлэхгүйгээр ямарч амжилтад хүрэхгүй гэдэгтэй эрдэмтэд санал нэгдсэн байдаг. Жишээ нь: хорт хавдрыг эмчлэхэд хүнд металлаас организмыг цэвэрлэх ёстой бөгөөд үүнийг хийхгүйгээр хавдрын эмчилгээ үр дүн багатай байдгийг эрдэмтэд олон жилийн өмнө баталсан байдаг. Организмыг бохирдлоос нь цэвэрлэхэд бактери, вирус, шимэгч, мөөгөнцөр нь эрс багасч дархлаа сайжирч архаг өвчин болох ходоодны үрэвсэл, элэгний үрэвсэл, үе мөчний үрэвсэл, арьсны үрэвсэл, эмэгтэйчүүдийн үрэвсэл зэрэг маш олон өвчин зовиур арилдаг болохыг эрдэмтэд батлаад удаж байна.

"ОРГАНИЗМЫГ ХОРТ БОДИСООС ЦЭВЭРЛЭХ ЭМЧИЛГЭЭ" гэдэг бидэнд заагаагүй шинэ эмчилгээг өдөр тутамдаа хэрэглэж байж хүмүүсийг өвчлөхөөс сэргийлэх юмуу архаг өвчнийг бүрэн гүйцэт эмчилдэг болоход эмч нар суралцах ёстой болж байна. Хамгийн энгийн жишээ гэвэл С-вит норм гэгддэг 250мг-г өдөрт уувал организмыг цэвэрлэж, хамгаалж чадахгүй дэндүү бага тун гэдгийг ойлгож наад зах нь зуны улиралд 4-5гр, өвөл 5-10 гр өдөрт ууж хэвшдэг болмоор байна.

ДЭХБ-ийн норм гэж байхгүй шүү, энэ байгууллага чинь витамины норм тогтоодог байгууллага биш. Витамины норм гэж байхгүй, үүнийг эмийн концернууд хүмүүсийг өвчлүүлэхийн тулд зохиосон худлаа үг. Эмч нар бид витаминаас биш үрэвслийн эсрэг эмнүүд, сэтгэцийн эмгэгийн эмнүүд, ходоодыг хүчилгүй болгодог эмнүүд, антибиотик болон бусад химийн эмнүүдээс л айх ёстой.

Организмыг хүнд металлаас цэвэрлэхгүйгээр урт наслана гэж байхгүй, яагаад гэвэл хүнд металлууд эсийн митохондрыг гэмтээж ДНХ үүсэх боломжгүй болгодог ба энэ байдал даамжирвал теломерийг гэмтээж богиносгодог ба энэ нь хүнийг амьдрах чадваргүй болгодог.

С-витамин, альфа-липоины хүчил (R-ALA), селен, ашигтай бактерууд, спирулина, полифенол зэрэг натурал бодисууд организмыг хүнд металлаас цэвэрлэдэг.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (202.55.188.46) 2020-06-25 20:31
      • 0
      • 0

      Batzandan Bold Nymdorj nar yg ni ih shudarga humuus.S.Zorigiin ami nasiig hohirooson etgeediig ilruuleh gej charmaisan ni gemt etgreduudiin hor nairuulah argiin zolios bolchihloo.Ydaj 1 ni ch.songogdooguig bodohod har hairtsagt ih uchir baina.Hurelsuh belen bolson utaagui tulshiig ovjinoor ashiglaj ner olson hun.

      Хариулах