Ноён уул орчмын газрыг тусгай хамгаалалтад авлаа

Twitter Print
2019 оны 09-р сар 11-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Ноён" уул орчмын газрыг улсын дархан цаазат тусгай хамгаалалтад авч ангилал ахиулах шийдвэр гаргажээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ноён уулын асуудал их олон жил яригдсан.

1995 оны 21600 га газрыг тусгай хамгаалалтад авсан байдаг ч 12 лиценз олгогдсон. Тусгай хамгаалалтад авахын өмнөх өдөр алтны хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ноён уул орчимд олгосон тусгай зөвшөөрлийн олголт болон ашиглалтад шалгалт хийнэ.

Энэ газар нутагт Пурам, Гацуурт, Сентерра гоулд гэсэн таван аж ахуйн нэгжид нийт 12 тусгай зөвшөөрөл олгосон байна. Хууль зөрчсөн этгээдийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна. Улсад их хэмжээний татвар төлсөн гэж ярьдгаа уул уурхайн компаниуд болих хэрэгтэй.

Байгальд учруулсан хохирол төлсөн татвараас нь их байна" гэлээ. "Ноён" уулыг дархан цаазат, тусгай хамгаалалттай газрын ангилалд авах тухай шийдвэр өнөөдрөөс албан ёсоор хэрэгжих юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.