Эрх мэдэлтнүүдийн лоббигоор хүүхдийн тоглоомын газар, кино театр, жижиг баар, караокег нээсэнгүй

Twitter Print
2020 оны 06-р сар 27-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

Эрх мэдэлтнүүд болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудын лоббигоор хүүхдийн тоглоомын газрууд, кино театрууд, жижиг баар болон караокенуудыг нээсэнгүй.

Албан тушаалтнуудын өөрсдөө болон найз нөхөд нь ажиллуулдаг мөн гадаадын хөрөнгө оруулалттай ресторан, баар, лонжууд 6 сар хаалгаа түгжүүлж их хэмжээний алдагдал хүлээсэн хүүхдийн тоглоомын газар, кино театрууд, жижиг баар болон караокенуудыг хавчин гадуурхаж нээлгэхгүй удаах талаар нийслэлийн захирагчийн ажлын албанд нөлөөлөн лоббидож өнөөдөр гарах байсан захирамжинд эдгээр газруудыг багтаагаагүй байна.

Эдгээр газрууд нь ковидын үед хаалгаа барилгүй ажиллаж хүмүүсийг олноор нь цуглуулж архи согтууруулах ундааг хэвийн худалдаалж огт алдагдал хүлээгээгүй мөн бэлэн байдлын журмыг огт мөрдөөгүй юм. Хүүхдийн тоглоомын газар, кино театрууд, жижиг баар болон караокенууд төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн 6 сар үүдээ хааж, хоосон байранд түрээс төлөн асар их санхүүгийн хямралд өртөөд байгаа билээ. Бизнесийн шударга өрсөлдөөнийг боогдуулж, Монгол улсын үндсэн хууль болон бусад дагалдах хуулийн заалтуудыг зөрчиж хэн нэгэнд нь давуу эрх олгосон, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй эрх мэдэлтэй хүмүүсийн ажиллуулдаг болон гадаадын хөрөнгө оруулалттай газруудад бизнесээ хэвийн явуулах боломжыг хүч түрэн олгож жижиг газруудын эрх ашгийг зөрчиж буй шийдвэрийг захиргааны хэргийн шүүхэд өгч өөрчлүүлэх мөн хүний эрхийн байгууллагуудад хандан шийдвэрлүүлэхээ мэдэгдэж байна.

Эх сурвалж: Үзвэр үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн нэгдсэн зөвлөл

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.