Хүүхдээ цэцэрлэгээс авахдаа асуух асуулт

Twitter Print
2019 оны 09-р сар 11-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

Таны хүүхэд инээгээд "ээжээ, хурдан цэцэрлэг рүү явъя, би шинэ юм сурмаар байна" гээд өглөө таны хацрыг зөөлхөн үнсэж сэрээгээд гарнаас чинь "босоорой" гэж татах хүүхдийг ээж аав бүр мөрөөддөг байх.

Үүний тулд та цэцэрлэгтэй эерэг холбоог бий болгож цэцэрлэгт явах бол маш чухал ажил болохыг ойлгуулаарай.

Харин аав ээжүүд цэцэрлэгээс хүүхдээ авахдаа:

  • Багш нь зодсон уу?

  • Хүүхэд зодсон уу? гэх мэтчилэн сөрөг холбоог бий болгох асуултуудыг асуудаг. Эсвэл ерөнхий асуулт асууж ерөнхий хариултыг авдаг.

Image result for цэцэрлэг тарах

Үүний оронд доорх асуултуудаас асуугаарай:

  1. Өнөөдөр ямар тоглоомуудаар тоглосон бэ?

  2. Ямар тоглоом нь хамгийн гоё байсан бэ?

  3. Багш нь шинэ зүйл зааж өгсөн үү? (Цэцэрлэгийн найзаасаа шинэ зүйл сурсан уу?). Гэртээ очиж байгаад аав ээж хоёртоо харуулаарай.

  4. Өнөөдөр хэн нэгэнд миний охин тусалсан уу? Яаж тусалсан бэ?

  5. Өнөөдөр хэнд баярлалаа гэж хэлсэн бэ? Юунд баярлалаа гэж хэлсэн бэ?

  6. Хүүхдүүдтэй тоглосон уу? Ямар хүүхдүүдтэй тоглосон.

  7. Хэзээ хамгийн их баярласан бэ? (Юунд баярласан бэ? )

  8. Хэзээ хамгийн их гунигласан бэ? (Яагаад гунигласан? Юу хийсэн?). Энэ үед гунигийг даван туулах арга замуудыг хэлж өгөөрэй.

  9. Ямар хоол өнөөдөр идсэн бэ? Хоолонд нь юу юу байсан бэ? Ээж нь ямар хоол байсныг таах гээд үзье. Дараа нь хоёулаа хоолны цэсээ харж шалгая.

  10. Миний охин өнөөдөр өндөр болсон уу? Хоёулаа өндрөө үзье. (Хоолоо цадталаа идээд сайн унтаад байвал өндөр болдог талаар хэлэхээ мартуузай )

  11. Өнөөдөр сонирхолтой содон зүйл цэцэрлэг дээр нь болсон уу? (Юу гайхшруулсан бэ?)

Хүүхдээ ярьж чадахгүй эсвэл муу ярьдаг гэж бодолгүй асуугаад байгаарай. Хүүхэд тань өөрийнхөөрөөө таньд ойлгуулах гэж хичээх болно.

Сэтгэл зүйч Г. Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.