С.Жавхлан: Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь ч битгий сонсоорой

Twitter Print
2020 оны 06-р сар 25-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан Ардчилсан намд элсэж, энэ удаагийн парламентын сонгуульд төрсөн нутагтаа буюу Увс аймагт нэр дэвшсэн. Тэрбээр нэр дэвших тухайгаа мэдэгдэхдээ “Увсад нэр дэвших нь тавилан юм даа” хэмээж байсан.

Гэвч, сонгуулийн үр дүнгээр Увс аймгийн сонгогчид түүнд итгэл хүлээлгээгүй юм. Үүнд УИХ-ын гишүүн С.Жавхлан “гомдож”, өөрийнх нь дууг хэн нь ч сонсохгүй байхыг фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Мөн төрсөн нутагтаа дахин очихгүй хэмээсэн юм.

Тэрбээр “Нутгийнхандаа хандаж нэг юм хэлье. Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь ч битгий сонсоорой гэж хэлмээр байна. Дээрээс нь энэ амьдрах насандаа би дахиад хэзээ ч нутагтаа ирэхгүй гэдгээ зарлаж байна. Мөнгөнд хууртдаггүй болсон цагтаа надтай харгацгаа даа. Баярлалаа. Миний ахан дүүс энд амгалан жаргалтай байх болтугай. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлтэй Монголоо л хайрлаж яваарай гэж хэлье дээ. Төрсөн ганц ахаасаа уучлалт гуйя. Би дахиж нутагтаа ирэхгүй” хэмээлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.