Алт тушаасан иргэд төлбөр төлөхөөр боллоо

Twitter Print
2019 оны 09-р сар 11-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Холбогдох хууль, дагалдах журмын дагуу уул уурхайн салбарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нар төлж байгаа билээ. Харин эрдэс бүтээгдэхүүнийг зуучлагч, тээвэрлэгч, баяжуулагч, аж ахуйн нэгжүүд болон тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдүүд борлуулж буй бүтээгдэхүүндээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөггүй зохицуулалттай байв.

Иймд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх”, “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох” журмыг тус тус шинэчлэн баталж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тэнцвэржүүлэн ногдуулахаар Засгийн газраас журамлав. 

Image result for Засгийн газар

Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Ингэснээр орлогын албан татварын суурийг үнэн зөв, нарийвчлан тодорхойлох, улмаар татварын орлого нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.

Уул уурхайн салбараас улс, орон нутгийн төсөвт төвлөрч байгаа орлогын 25 орчим хувийг бүрдүүлдэг тул энэхүү журам нь төсвийн орлогын бааз, суурийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм хэмээн ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.