Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотод үргэлжилж байна

Twitter Print
2019 оны 09-р сар 11-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас 8 тамирчин оролцож байна. ОХУ-ын Свердловск мужийн төв Екатеринбург хотноо сонирхогчдын боксын ХХ дахь удаагийн эрэгтэйчүүдийн ДАШТ эхэллээ.

Сонирхогчдын боксын ДАШТ нь 2 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 87 орны 467 ширэн бээлийтнүүд өрсөлдөж түүхэн рекорд болж байна. Өчигдөр ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаа болсон бол өнөөдрөөс тулаанууд явагдаж эхлээд шигшээ тоглолт 21-ий өдрийн Бямба гарагт болно.

Манай улсаас боксын үндэсний шигшээ баг энэ жилийн ДАШТ-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд Азийн наадам болон ААШТ-ий алтан медальт ОУХМ Э.Цэндбаатар, Азийн наадмын мөнгө, ААШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Чинзориг, ААШТий хүрэл, Универсиадын алтан медальт Х.Энх-Амар тэргүүтэй 8 ширэн бээлийтэн өрсөлдөж байна. Баг тамирчдыг боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн удирдаж байна.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.