Эхнэрийнхээ хуучин “Лексус 570” машиныг төрийн байгууллагад 153 сая төгрөгөөр “шахжээ”

Twitter Print
2019 оны 09-р сар 11-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

АТГ өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээр хэргээс дурдвал, сумын эмнэлгийн ня-бо өөртөө илүү цалин бодож, гар утасны лизинг болон ярианы төлбөрт 9.6 сая төгрөгийг байгууллагын зардлаас гаргуулсан, эхнэрийнхээ компанийн эзэмшлийн хуучин "Лексус 570" машиныг өөрийнхөө удирддаг төрийн байгууллагад 153 сая төгрөгөөр үнэлж авсан, найзынхаа компанийг тендерт шалгаруулж 560 сая төгрөгийн илүү үнээр байгууллагадаа машин худалдаж авсан, мөн найзынхаа компаниас нийт 422 сая төгрөгийн бараа материалыг ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтгүйгээр авсан, найзынхаа эхнэрийн, хүргэний компанид 275 сая төгрөг өгч ажил гүйцэтгүүлсэн, 160 сая төгрөгийг найздаа өгч чанарын шаардлага хангахгүй засвар хийлгүүлсэн зэрэг хэргүүд байгаа ажээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.