Хүндийг өргөлтийн шигшээ баг тамирчид ДАШТ-д оролцохоор Тайландыг зорилоо

Twitter Print
2019 оны 09-р сар 11-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ Тайланд улсын Паттая хотод болно. Энэ сарын 18-27-д болох утс тэмцээнд эх орноо төлөөлж Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлага дор М.Анхцэцэг тэргүүтэй 7 тамирчин Тайландыг зорих нь.

ДАШТ-ий өмнөхөн манай улсын залуу тамирчид Япон улсын Ибараки мужийн Намегата хотод хамтарсан бэлтгэл хийсэн байна. "Tokyo~2020" олимпийн өмнөх хүндийг өргөгчдийн шигшээ багийн тамирчдын хамтарсан бэлтгэл үр дүнтэй болсон бөгөөд баг тамирчдыг олимпийн зүтгэлтэн Жүгдэрийн Отгонцагаан ахалж явсан байна.

Хүндийн өргөлтийн шигшээ багийн хувьд дундаж нас нь 20 бөгөөд бусад шигшээ багаасаа хамгийн залуу нь юм. Олимпоос олимпийн хоорондох мөчлөгийн тооцож үзвэл 2020, 2024, 2028 оны олимпод өндөр амжилт гаргах бүрэн боломжтой нь үүнээс харагдаж байна.

Манай туйванчдаас ДАШТ-ий түүхэнд анхны хүрэл медалийг Мөнхжанцангийн Анхцэцэг хүртсэн бөгөөд тэрээр Риогийн олимпод шагналт байранд орсон юм. Тайланд улсад Хүндийн өргөлтийн олон тэмцээн зохиогддог. Тэгвэл өнгөрсөн жил Бангкок хотод Г.Ануужин , Э.Билэгсайхан нар дэлхийн цомын хошой аварга болсон билээ.

Энэ жилийн ДАШТ-ий хувьд манай тамирчид бэлтгэл сургуулалтынхаа үр дүнг дүгнэж, ирэх жилийн Токиогийн олимпод олон эрх авахын төлөө авъяас чадвар, хүч чадал бүхнээ зориулан өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаад байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.