УИХ-ын гишүүн А.Ундраа оюутнуудын сургалтын төлбөрөөр гадаадад явжээ

Twitter Print
2019 оны 09-р сар 25-нд 17:03 цагт
Мэдээний зураг,

Манай улс төрийн намууд авлигал, албан тушаалын наймааны гол үүр уурхай болж, түүгээр дамжсан "цүнх баригчид" тэрбум, тэрбумын авлигал авсан мөртлөө ял үүрэх байтугай ямба эдлэн дургих болсон.

Одоо бүр Монголын оюун санааны луужин болсон, эрдэмтэн мэргэдийн эзэгнэх ёстой их дээд сургуулийн захиралууд хүртэл намаас томилогдох болоод удлаа. МУИС-ийн захирлаар Я.Төмөрбаатар хэмээх МАН-ын "намчин" томилогдсон. Тэрээр оюутнуудын сургалтын төлбөрөөр намынхандаа найр тавьж байна. 

Ганцхан баримт: 2018 оны 03 сарын 26-30-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн А.Ундраа , МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар нар БНСУ-д Сөүлийн үндэсний их сургуульд зочилж, кампустай нь танилцжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн А.Ундраад томилолтын зардал гэж 2.000.000 /Хоёр сар гаруй/ төгрөгийг МУИС-ын санхүүгээс гаргахыг захирал Я.Төмөрбаатар санхүүдээ даалгажээ. Энэ мөнгө бол нэг оюутны хагас жилийн сургалтын төлбөр. 

Баасанжавын Отгон-н зураг.

Тэгээд ч хүүхдээ эрдэм боловсролтой болгохын тулд жирийн эцэг эхчүүдийн эрдэмтэн багш нарт төлсөн мөнгө болохоос хэн нэг их хурлын гишүүн, намчны "Гадаадын их сургуулийн кампустай танилцуулах" мөнгө огт биш билээ. Солонгосын дээд боловсролын эрх зүйн орчинг судалж, МУИС-ийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлэхэд заавал тэнд очих шаардлагагүй болсон цаг үе шүү дээ!!!!

Баасанжавын Отгон-н зураг.

Хоёр сая төгрөгийн томилолт авч ажиллаад МУИС-д ямар үр өгөөж авчирснаа тайлбарлах хэрэгтэй л дээ. Эрдэмтэд нь хүртэл намчдыг орой дээрээ залж, тэд нь оюутнуудын сургалтын төлбөрөөр нэгнээ гадаадад явуулж байхад таг шүү!!!

Сэтгүүлч Б.Отгон 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.