
ХБНГУ-ын Зүль хотод зохиогдож байгаа Мастеруудын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн тэмцээнээс манай баг тамирчид 3 алтан медаль хүртлээ.
10 м-ийн хийн урт бууны төрөлд Ц. Мөнх-Эрдэнэ алтан медаль, 50м-ийн хэвтээ дасгалд Н. Цэрэндолгор Алтан медаль, 50м-ийн хэвтээ дасгалд С. Батнасан Алтан медаль хүртлээ. Есдүгээр сарын 15-нд өндөрлөх тус тэмцээнд Монгол Улсаас нийт 15 ахмад буудагч оролцож байгаа юм.
Түүхэн амжилтын эзэд болж байгаа Мастерууддаа халуун баяр хүргэе.
А.Алтанчимэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.