Ашигладаггүй тээврийн хэрэгслээ онлайнаар Улсын бүртгэлээс хасуулах боломжтой

Twitter Print
2019 оны 10-р сар 13-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системээр дамжуулан “Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах” үйлчилгээг авах боломжтой болжээ.

Монгол Улсын хэмжээнд 2019 оны хагас жилийн байдлаар нийт 990856 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл байгаагаас хөдөлгөөнд оролцдоггүй 95006 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа аж. Эдгээр тээврийн хэрэгсэлд албан татварын нэхэмжлэл үүсдэг тул ашиглагддаггүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай байна.

Автотээврийн хэрэгсэл эзэмшигч нь Автотээврийн үндэсний төвд бичгээр хүсэлт гаргаж, шаардлагатай холбогдох материалыг бүрдүүлэн өгдөг байсан бол одоо тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar системээр хандан хүсэлт гаргах боломжтой болжээ. 

Тус үйлчилгээг Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системд нэвтрэн “Танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН систем”-д бүртгэл хийлгэснээр авах боломжтой.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.