Хүүхдээ хэрхэн “мөөмгүй” унтуулж сургах вэ

Twitter Print
2019 оны 09-р сар 12-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

1. Өдрийн дэглэмд оруулах

( хамгийн чухал хэсэг. Хүүхэд хэдэн сартайгаас хамааран харилцан адилгүй унтдаг ч хүүхэд бүр эрт унтаж эрт сэрэх хэрэгтэй байдаг. Нойр дутуу авах, оройтож унтах зэрэг нь хүүхдийг стрессэнд оруулдаг ба улмаар тайвширхын тулд мөөмийг илүү их нэхэж эхэлдэг. Өдрийн дэглэмд ороогүй бол мөөмгүй унтаж сурах хүүхдэд маш хэцүү байх болно. Өөрөөр хэлбэл өдрийн дэглэм- хүүхэд тайван байхын гол суурь. Тайван хүүхэдтэй тохиролцож болно. 

Хамгийн оройдоо 9 цаг гэхэд л хүүхэд унтсан байх ёстой. Энэ үнэхээр боломжтой зүйл гэдгийг хэлмээр байна. Манай охин орой 12 цагаас нааш унтдаггүй байсан. Хүүхдийн нойрны сургалтаа хэрэгжүүлээд өвөлдөө 20:00 цаг, зундаа 21:00 гэхэд унтсан байдаг болсон. Өглөө бол 7 цагт сэрдэг.

Related image

2. Унтахын өмнөх бэлтгэл хийх

 Хүүхдийг сэрсний дараагаар идэвхтэйгээр сэрүүн байлгах- сайн гүйлгэж хөдөлгөн хөдлөх хэрэгцээг хангах. 

а. Тайвнаар сэрүүн байлгах

- тайвшруулах тоглоом тоглон хүүхдийг тайван байлгах хэрэгтэй. "Тоглонгоо сурцгаая" групп дээр янз бүрийн тоглоомын санаа байгаа шүү. 

б. Цонх үеийг олох

 хүүхэд унтахад хамгийн тохиромжтой үе. Энэ үед л унтуулах юм бол маш хялбар унтана. Энэ үеийг өнгөрөөх юм бол хүүхэд стрессэнд орж унтахад илүү хэцүү болно. Манайхан "хүүхдээ битгий унтуул, гүрийлгэ, их унтаад шөнө унтахгүй байна" гээд өдөр унтуулахгүй эсвэл маш бага хугацаанд унтуулдаг. Мөн орой 19 өнгөрөөгөөд нойр нь хүрээд эвшээгээд ирэхээр унтуулж болохгүй.

Эрт унтах юм бол шөнө унтахгүй гээд унтуулдаггүй. Үнэндээ бол өдрийн дэглэмд орвол хүүхэд харин ч олон цаг унтдаг болж илүү сайн амарч дархлаа сайжирдаг. Хүүхэд өдөрт хэдэн цаг унтах хэрэгтэй хүснэгтийг зурагнаас үзээрэй.

Сэтгэл зүйч Г.Хулан / Setgel zvich G.Khulan /-н зураг. 

в. Унтахын өмнөх заншил

- унтах цаг болсон болохыг хүүхдэд ойлгуулдаг зүйл. Өдөр бүр яг ижил дараалал давтамжтайгаар хийдэг тайвшруулдаг зүйл байх нь чухал. 

3. Унтахад таатай орчинг бүрдүүлэх 
-Хөнгөн хөвөн даавуун хувцас 
- Агаарын хэм 19-22°С бол агаарын чийгшил 45-55% байхад тохиромжтой 
-цагаан чимээ тавих ( бусад дуу чимээний дууг багасгаж хүүхэд амархан сэрэхгүй)

Image result for sleeping baby girl

4. Мөөмгүй унтах

Дээрх зүйлсийг хийсэн бол мөөмгүй унтуулж сургах боломжтой. Хүүхэд яг одоо унтлаа даа гэсэн үед мөөмөө авч тайвшруулах зүйлсийг хийнэ. Маш олон удаа мөөмөө авна мөөмөө өгнө. Яах гэж ийм зүйл хийж байгаа вэ? 
Мөөм нойр хоёрыг салгахын тулд. Мөөмдөөд унтаад байвал үргэлж унтахын тулд мөөмөө нэхнэ. Энэ үе хамгийн хэцүү үе байдаг.

Мөөмөө аваад тайвшруулах зүйлсийг хийнэ гэсэн дээ. Энэ нь тайвшруулах зүйлс-нойр гэдэг холбоог бий болгохын тулд. Долоо долоо хоногоор тайвшруулах зүйлсээ багасгаад ямар ч холбоогүй унтуулж сургана. Унтах заншилаа хийгээд хүүхэд өөрөө унтах юм. 

Доорх байдлаар явна гэсэн үг:
Мөөм-нойр
Тайвшруулах зүйлс-нойр
Нойр

Сэтгэлзүйч Г.Хулан

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.