Сайн сайхныг дуудах дасгал

Twitter Print
2019 оны 09-р сар 11-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Эрүүл саруул, урт удаан наслахын төлөө сайн сайхан бүхнийг дуудаж, саар мууг холдуулах сэтгэл зүйн дараах дасгалыг хийж хэвшээрэй.

Дасгал 1: Өглөө сэрүүт орноосоо өндийж, нуруугаа эгцлэн суугаад 7 удаа гүнзгий амьсгална. Амьсгал авахдаа сайн сайхан бүхэн хамрын баруун нүхээр орж буйгаар, амьсгалаа гаргахдаа муу муухай бүхэн хамрын зүүн нүхээр гадагшилж байна гэж төсөөлнө.

2. Гар нүүрээ угааж, хувцас хунараа өмссөний дараа нам гүм орчинд шалан дээр нуруу цэх завилж, бясалгалын хэлбэрээр гарын алгаа дээш харуулан зөрүүлж өвөр дээрээ байрлуулаад эрхий хуруугаа нийлүүлнэ. Толгой бага зэрэг тонгойн, нүдээ тааваар анина. Ингээд дээрхтэй адил сайн сайхныг бодож амьсгал авч, саар бүхнийг гадагшлуулж байна хэмээн төсөөлж амьсгалаа гаргана.

Энэ дасгалын үед 3 удаа хамрын баруун нүхээр амьсгал авч, зүүнээрээ гаргах, 3 удаа хамрын зүүн нүхээр амьсгал авч баруунаар гаргах, 3 удаа хамрын хоёр нүхээр зэрэг авч, зэрэг гаргах байдлаар 9 удаа, түүнийгээ дахин давтаж 2-3 минутын турш хийнэ.

Энэ дасгалыг өдөр тутам хийж хэвшсэнээр муу зуршил бүхнээс салж, бие эрүүл, ухаан саруул, баяр баясал, амар амгалангаар дүүрэн байх болно.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.