Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээлээ

Twitter Print
2022 оны 06-р сар 25-нд 15:19 цагт
Мэдээний зураг,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос өнгөрсөн жил дахин допинг илэрсэн. Улмаар МҮБХ-ноос түүний барилдах эрхийг найман жилээр хассан юм.
Э.Оюунболд Спортын арбитрын шүүхэд хандан, нэхэмжлэл гаргасан. Спортын арбит түүний гомдлыг хэлэлцээд МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгон, барилдах эрхийг нь сэргээсэн юм.

Тэгвэл шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг энэ сарын 23-нд сэргээлээ. Улмаар МҮБХ-нд шийдвэрээ танилцуулж, энэ сарын 27-ноос өмнө хариу ирүүлэхийг мэдэгдлээ.

Шүүхийн шийдвэрт “Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын 2022 оны 4 сарын 28-ны өдрийн 22\011-02дугаар шийдвэрээр Монголын Үндэсний бөхийн дүрмийн 7.3-ын "о"-д заасан заалт нь Монгол Улсын олон улсын гэрээ, Дэлхийн допингийн эсрэг дүрмийн холбогдох заалттай нийцээгүй болохыг тогтоож, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоолын "Давтан допингийн зөрчил гаргасан Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр" гэсэн хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг сэргээж шийдвэрлэсэн. 

Иймд Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээж, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдье" гэжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR PRADHAN

      (102.89.38.207) 2022-07-21 16:16
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com

      Хариулах