
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
2023 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. 5-7 хэм дулаан байна.
2023 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч эрс чангарна.
Lopez
(149.34.244.151) 2023-01-03 00:08Найдвартай хүмүүсийн хооронд мөнгөний зээлийн санал. Санхүүжүүлэх хувийн төсөлтэй эсвэл мөнгө зээлэх шаардлагатай үед. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу. lopezsiara27@gmail.com lopezsiara27@gmail.com
Хариулах
DR. PRADHAN
(197.211.53.60) 2022-12-30 12:14БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах