Австрали улс Бээжин-2022 олимпыг дипломат түвшинд бойкотлож буй АНУ-ыг дэмжих шийдвэр гаргалаа

Twitter Print
2021 оны 12-р сар 08-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Австралийн засгийн газар Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг дипломат түвшинд бойкотлох шийдвэр гаргасан болохыг мэдэгджээ.

Түүний хэлж байгаагаар Австралийн засгийн газар уг шийдвэрийг Хятадын Шиньжаан муж дахь хүний эрхийн ноцтой зөрчлүүд болон хоёр улсын харилцаанд тулгамдсан олон тооны асуудлуудыг үндэслэн гаргажээ. Нөгөөтэйгүүр Австралийн баг тамирчид Бээжин-2022 Олимпын наадамд оролцох хэвээрээ аж.

БНХАУ-ын зүгээс АНУ Бээжингийн Олимпын наадмыг бойкотлосон явдлыг буруушааж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн даваа гарагт АНУ Бээжин-2022 Олимпын наадмыг дипломат түвшинд бойкотлохоо мэдэгдсэн ба Австралийн зүгээс мөн адил шийдвэр гаргаад байна.

Австрали-Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд муудсан ба Ерөнхий сайд Скотт Моррисон Бээжинг хоёр улсын харилцааг сайжруулах боломжуудаас татгалзсан хэмээн буруутган, Австрали улс яриа хэлэлцээр хийхэд үргэлж нээлттэй байгааг онцолжээ.

Өнгөрсөн мягмар гарагт Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жяо Лижян АНУ-ыг “спорт дахь төвийг сахих зарчмыг” зөрчсөн, “худал хуурмаг мэдээлэл, цуурхлаар” үндэслэн шийдвэр гаргасан хэмээн буруутгажээ.

Вашингтон Бээжинг шашны цөөнх уйгурчуудыг “хомроглон устгаж”, Хонгконгийн улс төрийн эрх чөлөөг боогдуулж байна хэмээн байна буруутгаж, Бээжин уг мэдэгдлийг удаа дараа үгүйсгэж байгаа билээ.

Канберрагийн хувьд Бээжинг улсынх нь аюулгүй байдалд заналхийлэгч, Австралийн улс төр, нийгмийн байдалд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогууд хийсэн хэмээн үздэг аж. Үүн дээр БНХАУ-д Австралийн хоёр иргэн хоригдож байгаа асуудал нэмэгдэх юм.

2019 онд Хятадын хууль сахиулах албаныхан Хятад гаралтай Австралийн иргэн, зохиолч Ян Хэньжаныг тагнуул хийсэн хэргээр баривчилсан бол өнгөрсөн оны 8-р сард сэтгүүлч Чэн Лэйг ямар ч үндэслэлгүйгээр баривчилжээ.

АНУ, Австралиас гадна Канад, Япон улс Бээжингийн Олимпын наадмыг бойкотлох талаар хэлэлцэж байгаа ба Шинэ Зеланд улс коронавирусын цар тахалтай холбоотойгоор төлөөлөгчдөө илгээхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Австралийн Олимпын хороо Австралийн засгийн газрын шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн ба Олимпд оролцох тамирчдын аюулгүй байдлыг хангах тал дээр хичээж ажиллана гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.210.77.100) 2022-03-18 09:59
      • 0
      • 0

      Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

      Хариулах