Улсын Их дэлгүүрт гарсан галыг өчигдөр 21:30 цагт бүрэн унтраажээ

Twitter Print
2020 оны 06-р сар 08-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан.

Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраалаа. ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар хангасан ажилласан юм.

Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.

Otgontsetseg Otgoo Garaajav-н зураг.

Түүнчлэн УИД-т гал гарсан хэрэгт холбогдуулан таван хүнийг шалгаж эхэлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагад анх барилгын дээврээс гал гарсан гэсэн мэдээлэл ирсэн. Энэ хэрэгт холбогдуулан таван хүнийг шалгаж байна. Тайлбар, мэдүүлэг авч байгаа. Одоогийн байдлаар амь нас нь хохирсон хүн байхгүй. Гэхдээ дотор гал гарсан газруудаар цагдаагийн байгууллага нэгдсэн үзлэг шалгалт хийнэ.

Галыг бүрэн унтраасны дараа цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг явуулна. Галын шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллага эцэслэн тогтооно. Гэрчүүдийн мэдээлснээр гал дээврээс гарсан” гэлээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.