
Буруу сууснаар эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл.
Зүрхний өвчин
Удаан хугацааны турш буруу суух нь цусны даралт, цусан дахь холестерин нэмэгдүүлдэг байна. Улмаар зүрх судасны өвчнөөр хоёр дахин илүү өвчлөмтгий болдог.
Нойр булчирхай
Удаан хөдөлгөөнгүй суух нь нойр булчирхай, чихрийн шижинээр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.
Бүдүүн гэдэс
Хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.
Булчингийн үйл ажиллагаа зогсонги байснаар бие хөших улмаар ясыг гэмтээдэг байна. Өвдгөөр хатгуулах, бөгтгөр болох сөрөг нөлөө үзүүлдэг.
Удаан суухад тархины үйл ажиллагаа удааширдаг байна. Улмаар ой тогтоолд мууддаг.
Хөдөлгөөнгүй урагшаа харж сууснаар хүзүүний шохойжилт үүсдэг. Үүнээс шалтгаалан нуруу өвддөг.
Мөр их хөшиж, улмаар толгой ойр ойрхон өвддөг болох.
Удаан хугацаагар суухад нурууны дискүүд жигд бус болдог. Явахад таны нуруу өвддөг болно.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.