Герман залуу Шулке Клаус Кипчогед 13 удаа гарт нь ус амжилттай атгуулж Берлиний марафонд рекорд тогтооход тусалжээ

Twitter Print
2022 оны 10-р сар 18-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Марафоны хаан гэгддэг олимпийн аварга Элиуд Кипчогэд усны сав алдалгүй атгуулчихаад “Yes” гэж гараа өргөн баярлаж байсан залууг Берлиний марафоны шууд дамжуулалтын үеэр харсан байх.

Барилгын инженер Шулке Клаус хэмээх энэ герман залууд ‘Bottle Claus’ гэж нэр өгсөн гэнэ. Тэр Кипчогед 13 удаа усны сав гарт нь амжилттай атгуулж Берлиний марафонд рекорд амжилт тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн. Мэдээж рекорд амжилт тогтоох гэж гүйж байгаа хүн ус эрдсээ авч чадахгүй өнгөрвөл амжилтанд нь нөлөөлнө.

Тэр 25 жилийн турш Берлиний марафонд сайн дураараа тусалж байгаа бөгөөд 2017 онд Кипчогед тусалснаас хойш түүний багийнхан түүнтэй хамтарч ажиллах хүсэлт тавьжээ.

“Марафон дөхөөд ирэхээр надаас болж рекорд амжилт тогтоож чадахгүй байх вий гэж би их сандардаг” гэжээ. Усны саваа өгчихөөд дугуйгаа жийж цагдаагийн машин, телевизийн машинтай уралдан дараагийн усны цэг дээр очдог гэнэ.

н.Ганбат

Жич: Кенийн тамирчин, Риогийн олимпын аварга Элиуд Кипчогэгийн амжилт спортын хорхойтнуудыг төдийгүй эрдэмтдийг гайхшируулсан билээ. Учир нь эрдэмтэд өнөөг хүртэл хүн марафон гүйлтийн зайг хоёр цагаас богино хугацаанд туулах боломжгүй гэж тодотгож байсан юм. Тэгвэл Э.Кипчогэ Вена хотод болсон нэгэн тэмцээнд оролцохдоо бүтэн марафон буюу 42 км, 195 метр зайг нэг цаг, 59 минут, 40 секундэд туулан, давтахад бэрх амжилтын эзэн болсноор бүтэн марафон зайг хоёр цагаас богино хугацаанд туулсан дэлхийн анхны хүн болжээ.

Тэгэхээр 100 метр зайг дунджаар 17 секундэд туулсан гэсэн үг. Үүнийгээ 422 удаа 17 секунд бүрт давтана гэдэг яах аргагүй итгэхэд бэрх амжилт.

Өдгөө 37 настай Кипчогэ 2018 оны Берлиний марафонд 2 цаг, 1 минут 39 секундээр барианд орж дэлхийн дээд амжилтыг тогтоож байв. 2004 оны Афины олимпын хүрэл, 2008 оны Бээжингийн олимпын мөнгөн медальт тэрээр марафон гүйлтийн зургаан тэмцээнд аваргалах мөрөөдөлтэй.

Лондон, Берлин, Чикагогийн марафонд түрүүлж байсан Кени залуугийн жагсаалт дахь дөрөв дэх марафоны түрүү нь Токио байсан. Харин одоо мөрөөдөлдөө хүрэхэд Бостон, Нью Йоркийн марафон үлдээд байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.