АСА циркэд хүргүүлсэн албан даалгаврын хугацаа дуусч байна

Twitter Print
2014 оны 12-р сар 15-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

Энэ оны эхээр “АСА” циркийг зориулалтын дагуу ашиглахгүй байгаа гэж ШӨХТГ-аас үзэн, зөрчлөө арилгах есөн сарын хугацаат даалгаврыг тус циркийн удирдлагуудад хүргүүлсэн нь дээр дооргүй нэлээн шуугиан дэгдээж, хэн хэн нь өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл удаа дараалан хийхэд хүргэсэн билээ. Энэ хугацаа дуусах гэж байгааг сануулан ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Цирк циркээрээ л байх ёстой. Гэтэл баар болон хувирсан байна лээ. Циркийн талаар ярих нь хувийн өмчид халдаж байгаа хэрэг биш юм. Анхнаасаа циркийг хувьчлахдаа менежментийн гэрээгээр хувьчилсан. Өөрөөр хэлбэл, тухайн объектийг хувьчилж авсан иргэн циркийн үйл ажиллагааг хэвээр үргэлжлүүнэ гэж хувьчилж авсан.  Энэ асуудлыг шийдвэрлэхээр Төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг гарч “АСА” циркийн одоогийн үйл ажиллагаанд шалгалт явуулна гэсэн. Гэтэл одоо болтол таг чиг. Энэ талаар лавлахаар, бүгд надаас зугтаагаад хариулт өгөхгүй байна. “Роял плаза” гэх байгууллагад нь албан бичиг хүргүүлсэн. Гэтэл албан бичгийн хариу өгөхийн оронд УИХ-ын гишүүд, дарга, цэргээр "наад ажлаа зогсоо" гэж яриулсан. Мөнгөтэй ч, бяртай ч бай хууль үйлчилнэ гэдгээ би оны эхэнд хэлж байсан. Одоо ч энэ үгээ дахиад хэлмээр байна. Ямартай ч хуулийн дагуу бүх зүйл явагдах тул ТӨХ-ынхон шалгалтаа явуулах хэрэгтэй байна” гэсэн юм.

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.