Ерөнхийлөгч Доналд Трамп Европоос ирэх, очих бүх нислэгүүдийг цуцаллаа

Twitter Print
2020 оны 03-р сар 12-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Европоос ирэх, очих бүх нислэгүүдэд 30 хоногийн хугацаатай хориг тавьж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.

Ерөнхийлөгч Д. Трампын шийдвэр АНУ-ын хилээр коронавирусын халдвартай иргэд орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилготой ба хориг арга хэмжээ орон нутгийн цагаар ирэх баасан гарагийн шөнө дундаас эхлэн хэрэгжиж эхлэх аж. Мөн АНУ-ын хориг арга хэмжээ Их Британийн Нэгдсэн Вант улсад хамаарахгүй бөгөөд АНУ Европ хоорондын карго, ачаа тээврийн харилцаанд нөлөөлөхгүй аж.

АНУ-ын хувьд тус улсад коронавирусын халдвар сан 1135 тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 38 хүн нас бараад байна. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Юта Жазз багийн тоглогч КОВИД-19 вирусын халдвар авсан нь тогтоогдсон ба үүнтэй холбоотойгоор Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ улирлын тоглолтуудыг цуцалж буйгаа албан ёсоор мэдэгдээд байна. Түүнчлэн Австралид кино зураг авалтанд оролцож байсан Америкийн жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Уилсон хамтаар коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ. Тэрээр энэ талаар өөрийн Instagram хуудсандаа нийтэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.