Хятадын хүн амын өсөлтийн хурд 2021 онд 1000 хүнд ногдох 0.34 болж буурчээ

Twitter Print
2022 оны 05-р сар 18-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

ХОЙД УРД ХӨРШҮҮДИЙН ХҮҮХДИЙН ТӨРӨЛТИЙН ТҮВШИНГИЙН ТАЛААР

ОХУ-ын нийт хүн ам 145 сая орчим байгаа нь 2000 онд Владимир Путин засгийн эрхэнд анх ирэх үеийнхээс бага байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч 2019 онд жил тутам болдог Орос орны амин чухал асуудлуудыг хэлцэн ярилцдаг хэвлэлийн бага хурал дээр Оросын хүн ам өсөхгүй байгааг хүлээн зөвшөөрсөн. Путин 2024 онд бүрэн эрхийнхээ төгсгөлд хүн амын өсөлтийн коэффициентыг нэмэгдүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих нийгмийн халамжыг сайжруулах нь түүний 2018 оны дахин сонгогдсон сонгуулийн кампанит ажлын үеэр мэдэгдсэн хамгийн гол амлалтуудын нэг байв.

Кремль олон жилийн турш буурч буй төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн бодлого, халамжийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн бөгөөд үүнд хоёроос дээш хүүхэдтэй гэр бүлүүдэд тэтгэмж олгох схемүүд, шинэ хүүхдэд өгөх мөнгөн тэтгэлэгийн нэмэгдэл зэрэг олон зүйл багтсан ч ОХУ-д төрөлт нэмэгдэхгүй байна.

Хятадад 1980 онд 1 хүүхдийн бодлого зарлаж, 2016 онд 1 хүүхдийн бодлогыг халж, 2020 онд 3 хүүхэдтэй байж болохоор хүн амын өсөлтийн бодлогоо зөөлрүүлсэн ч 2021 онд 1949 онд БНХАУ байгуулагдаж эрх Коммунист нам засаглаж эхэлснээс хойш анх удаа төрөлтийн түвшин хамгийн бага хэмжээнд хүрч буурчээ.

Хятадын хүн ам 2021 оны эцэст 1.4 тэрбум хүн болж, 2021 онд 10.6 сая хүүхэд мэндэлж, 1000 хүн тутамд 7.52 төрөлт ногдож байна. Харин 2020 онд 12 сая нярай төрсөн нь 1000 хүнд 8.52 төрөлт ногдож байна гэж Үндэсний статистикийн газрын тоон баримтад дурджээ.

Хүн амын өсөлтийн хурд 2021 онд 1000 хүнд ногдох 0.34 болж буурчээ.

Энэхүү бууралт нь Бээжингийн бодлого тодорхойлогчдод улам бүр дарамт болж, хурдацтай хөгширч буй хүн ам, ажиллах хүчний асуудал нь Хятадын бас нэгэн толгойны өвчин болж эхлэжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.