Хойд Солонгосын пуужингийн туршилтын хариуд БНСУ, АНУ хоёр 8 пуужин харвав

Twitter Print
2022 оны 06-р сар 06-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын пуужингийн туршилтын хариуд БНСУ, АНУ хоёр 8 пуужин харважээ Өнгөрсөн ням гарагт Хойд Солонгосын зүгээс ойрын зайн тусгалт пуужингийн туршилт явуулсны хариуд Өмнөд Солонгос болон АНУ-ын зүгээс газраас газарт төрлийн 8 пуужин хөөргөсөн тухай БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Ёнхап агентлагаас мэдээлснээр энэ даваа гарагийн үүрийн 4 цаг 45 минутанд БНСУ болон АНУ-ын зэвсэгт хүчнийхэн 10 орчим минутын дотор 8 пуужин харважээ.

БНСУ-ын зүүн эргээс хөргөөсөн тус пуужингууд нь Хойд Солонгосын пуужин хөөргөх систем, командын төвд Сөүлийн зүгээс нарийн оновчтой цохилт үзүүлэх чадвар, бэлэг байдлыг харуулсан явдал байсан аж.

Өнгөрсөн 5-р сард БНСУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсон Юүн Сук Ёл Хойд Солонгосын тал дээр хатуу байр суурьтай байна хэмээн амлаж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Сөүлд уулзах үеэрээ хамтарсан хээрийн сургуулилтаа сайжруулж, Хойд Солонгосын эсрэг байр сууриа нэгтгэх зэрэг дээр зөвшилцөлд хүрсэн билээ.

Хойд Солонгосын зүгээс БНСУ болон АНУ-ын хээрийн хамтарсан сургуулилт дууссаны маргааш нь буюу өнгөрсөн ням гарагт ойрын зайн тусгалт пуужингийн туршилтаа явуулсан юм.

Хойд Солонгосын эрх баригчид Вашингтон асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэх нь зөв гэж ярьдаг ч БНСУ болон АНУ-ын зэвсэгт хүчний хээрийн хамтарсан сургуулилт нь Вашингтоны зүгээс Пхеньяны эсрэг дайсагнасан бодлого баримталсаар ирсэнийг илтгэж байгааг онцолжээ.

2022 он гарснаас хойш Хойд Солонгос холын болойн ойрын зайн тусгалт пуужингуудаас эхлүүлээд тив хоорондын баллистик пуужингийн туршилт хүртэл явуулсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.