Их мастер Б.Мөнгөнтуул 28 шатарчинтай нэг зэрэг тогложээ

Twitter Print
2020 оны 06-р сар 17-нд 14:58 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Гавьяат тамирчин, их мастер, Дэлхийн аварга Б.Мөнгөнтуул Ховд аймгийн Булган сумын Спортын ордонд шатрын нөхөрсөг тоглолт хийжээ. 

Тоглолт энэ сарын 16-нд болсон бөгөөд түүнтэй тус аймгийн Булган, Алтай, Үенч зэрэг гурван сумын 28 шатарчин нэг зэрэг тоглосон байна. Тоглолт нийт 5 цаг 30 минутын хугацаанд үргэлжилж, шатарчин Б.Мөнгөнтуул 26 хүнийг ялж, хоёр хүнтэй оноо тэнцсэн байна. Энэхүү нөхөрсөг тоглолт нь орон нутгийн шатрын спорт сонирхогчдын ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломж бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.