Хайрлана гэдэг хүссэн бүхнийг авч өгөхийн нэр биш...

Twitter Print
2020 оны 03-р сар 17-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

-Гэрлэлт, гэр бүл гэдэг маань эхнэр, нөхөр хоёул бие биедээ, бие биенээ, хайр сэтгэлээ 100 хувь зориулна гэсэн үг. Ихэнх хүмүүс эхнэр, нөхөр хоёул бие биедээ 50 хувь туслаад 100 хувь болно гэж боддог. Энэ бол маш том эндүүрэл юм. Нөхөр нь өөрийгөө эхнэртээ 100 хувь зориулж, эхнэр нь өөрийгөө нөхөртөө 100 хувь зориулж байж сая бүрэн дүүрэн нэгдэл болно.

-Хайрлана гэдэг ч мөн тийм дээ. Тэр миний аз жаргалд сэтгэл гаргаж, санаа зовно, хариуд нь би түүний аз жаргалд санаа тавьж зовох үүрэгтэй. Бид хоёр бие биедээ адилхан үнэнч байх ёстой. Би энэ хүнд насан туршдаа санаа тавьж байх мэдрэмжийг бий болгох учиртай. Энэ бол чи бидний харилцан хүлээх үүрэг, Энэ бол цэвэр ариун хайр! Хайрлана гэдэг өөрт аз жаргал дутаж байгаагаас үүсч байдаг онцлогтой.

-Таны бие сэтгэл дотор хань нөхрөө хайрлах хүсэл, ердийн байгаасаа илүү хүчтэй болох тутам хань нөхрөө өөрөөсөө илүү хайрладаг, энэрдэг болно.

Эхнэртэй эр хүн: “Би энэ гэрийн гол хүн, эхнэр бол намайг аз жаргалтай байлгах үүрэгтэй, үүний төлөө миний эхнэр болсон, Миний хоолыг бэлтгэх, хувцас хунар угаах нь, түүний үүрэг,” гэх мэтээр хэрхэвч бодох учиргүй.

Эхнэр ч: “Нөхөр маань бүхнийг надад хийж өгөх гэж зориулагдсан, хүссэн бүхнийг авч өгч байх” гэх мэтээр бодох учиргүй.

Энэ бол буруу бодлууд...

Дээр өгүүлсэн шиг харилцаа эхнэр нөхрийн хооронд үргэлжилсээр байвал “хайраар дутах, дутаах” байдал руу орно. Тэгэхээр бүгд хоорондоо, бусадтай хайр, энэрэл, өөдрөг үзлээр харилцан ханддаг байх нь чухал.

Гэр бүл судлаач, доктор Т.Намжил

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.