
ТА ЗОРИЛГОДОО ЯАГААД ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА ВЭ?
Та анхнаасаа хийе гэж огт хүсээгүй байж болно
Иогаар хичээллэх, ном унших, ээж рүүгээ өдөр бүр залгах гэх мэт. Үгүй дээ. Бусдын бичсэн зүйлийг хуулбарлах хэрэггүй. Заавал биелүүлшгүй 10-25 зорилго бичих шаардлагагүй.
Яг одоо танд хэрэгтэй зүйл юу байна вэ гэдгийг бод
Та хийхийг хүссэн ч тухайн үед боломж гараагүй байж болно. Хэрвээ та сар бүрээр нь төлөвлөгөө гаргаж шинэ жилээр аялан, хоёр, гурав, дөрвөн сардаа мөнгөө цуглуулаад тавдугаар сард дахин аялж, шинэ спортоор хичээллэхээр төлөвлөлөө гэж бодъё. Гэтэл та шинэ байранд нүүж орохоор болж, аялалд явах боломжгүй болох магадлалтай. Тиймээс шинээр үүсэх нөхцөл байдлаас үл шалтгаалан зорилгоо биелүүлэх бодитой нөхцөл байдал бүрдүүлэх хэрэгтэй.
Таны зорилго бодитой байх хэрэгтэй
1. Цахим орчинд зарцуулах цагаа багасгана гэхийн оронд чөлөөт цагаараа юу хийхийг хүсч буйгаа бич.
2. Та өөрийн хянаж чадах юмыг хий- Найз залуутай болно гэхийн оронд /та бусад хүний сэтгэл хөдлөл, хүслийг хянах боломжгүй учраас/ бямба гараг бүр хайртай залуу/бүсгүйтэйгээ болзоонд явна гэж төлөвлө
3. Зорилго тань хэмжиж болохуйц байх -Гитар тоглож сурна гэхийн оронд би 5 дуу тоглож сурна гэх мэт
4. Хийх гэж буй зүйлээ хэзээ дуусгахаа төлөвлөхийн зэрэгцээ үйл явцын давтамж тодорхой байх хэрэгтэй-Йогоор хичээллэнэ гэхийн оронд долоо хоногт өглөөгүүр гурван удаа йогоор хичээллэх, мөнгө хуримтлуулах гэхийн оронд сар бүр 500 мянган төгрөг хийж, 2022 оны арванхоёрдугаар сард 6 сая төгрөг хуримтлуулсан байна гэх мэт.
Эхлээд амьдралын хамгийн чухал хэсгүүд юу болохыг тодорхойлохын тулд тойрог зураад, амьдралынхаа хамгийн чухал 4-8 хэсэгт хуваа. Тэдгээр хэсгүүдгүйгээр таны амьдрал бүрэн бүтэн биш байх болно. Хүн бүр өөрийнхийгөө бүрдүүл.
Харин дугуйны гадна талд зорилгоо бичээрэй. Оны эцэст ажил дээрээ тийм ажил хийсэн байна. Амралтаараа тийшээ аялна гэх мэт. Эдгээр зорилго зорилтууд нь биелүүлж болохуйц байх хэрэгтэй.
Жишээ нь:
Гэр бүл
Эмээтэйгээ долоо хоногт хоёр удаа ярьж байх
Эхнэртэйгээ хоёр долоо хоногт нэг удаа үзвэр үзэх
Гэр бүлээрээ сардаа нэг удаа хоолонд орох гэх мэт
Эрүүл мэнд
- Шүдээ үзүүлэх
- Шинжилгээ өгөх
- Амин дэм хэрэглэх
- Спортоор хичээллэх
- Зөв хооллох
Хувь хүний хөгжил
- Ажил, хобби, сонирхлоороо сургалтад суух
- Жилдээ 30 ном унших
- Уншсан номынхоо тэмдэглэлийг хөтлөх зэрэг өөрт хамгийн чухал гэж бодсоноо л бичих хэрэгтэй.
Хэрвээ та аливааг нарийн төлөвлөж сурсан бол улирал улирлаар нь, өвөл, хавар, зун, намар хийх зүйлээ нарийвчлан төлөвлөөрэй.
Мөн та тухай бүрд нь ойрын хоёр сарын төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаарай.
Жишээ нь: нэг, хоёрдугаар сард өмнөө 10 зорилго тавиад –ажлын, эрүүл мэндийн, харилцааны гэх мэтчилэн гурав хуваагаад тэдгээрийг заавал биелүүлээрэй. Учир нь биелүүлэхгүй бол та жилийн бүхэл бүтэн 60 хоногийг үр дүнгүй, сонирхолгүй өнгөрүүлсэн байх болно.
Жишээ нь нэг, хоёрдугаар сард
Ажлын
- ...гэрээ хийх
- ажлын төлөвлөгөө боловсруулж, уулзалт товлох
Эрүүл мэндийн
- Өглөө бүр дасгал хийх
- Эмчдээ үзүүлэх
- Агаарт гарах
Нэгдүгээр сарын хамгийн чухал үйл явдал
- Дүүгийн төрсөн өдөр г.м.
Цэндийн Одонтуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.