Хүн хамгийн түрүүнд тархиндаа анхаарал хандуулж, түүндээ санаа тавих ёстой

Twitter Print
2021 оны 02-р сар 08-нд 09:21 цагт
Мэдээний зураг,

Бид нүүр царай, бие бялдар зэрэгтээ маш их анхаарч санаа тавьдаг. Мэдээж дотор эрхтэнүүдээ ч эрүүл байлгах талаас нь хичээцгээдэг. Харин хамгийн чухал нэг эрхтэндээ тэр бүр санаа тавихгүй мартах гээд байдаг. Тэр бол Тархи юм.

Тархи маань ямар нэгэн байдлаар гэмтэх, эсвэл хэвийн ажиллах боломж нь алдагдахад бидний амьдарлын чанарт хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг. Хатуухан хэлэхэд хүн байж чадах уу гэдэг асуудалд ч хүрэх магадлалтай. Тэгэхээр бид наад зах нь хэвийн сайхан амьдрахад, цаашилбал өөрийн боломж потенциалыг ашиглаж өндөр амжилтанд хүрэхийг хүсвэл хамгийн түрүүнд тархиндаа анхаарал хандуулж, түүндээ санаа тавих ёстой.

Хэрхэн анхаарч халамжлах ёстой вэ гэвэл санаа болгон хэдэн зүйл хэлье.

Тархины үндсэн үүрэг бол бидний биеийн бүхий л үйл хөдлөл, үүрэг ажиллагааг удирдах явдал юм. Тиймээс биеийг хөдөлгөж, илүү адармаатай, анхаарал шаардсан хөдөлгөөн хийх нь тархинд шинээр нейврон үүсэх үндсэн нөхцөл болдог. Жишээ нь хоёр гараараа бүх үйлдлийг адилхан хийхийг хичээх г.м. Бүх мэдрэхүйгээ ажиллуулж байх нь тархины гадаргын олон хэсгүүдийг идэвхжүүлдэг. Тэгэхээр зориудаар үнэрлэх амтлах, сонсох, хүрэлцэх, харах чадварууддаа анхаарч байх хэрэгтэй байх нь.

Эрүүл эко, амин дэм, тос , уураг шим нь жигд бүрдсэн хоолны дэглэм сахих. Энд орцноос гадна хоолны бүтэц чухал байдгийг тогтоосон байдаг. Өөх идэж буй хүнс чинь тодорхой хэмжээгээр зажлууртай маягийн, эрүүний булчинд ачаалал өгч чадахуйц ширхэглэг бүтэцтэй байх хэрэгтэй. Нөхөрлөх, харилцан ярилцах, хамтран ажиллах хүрээллээ аль болох чамд өгөөжтэй, чамайг хөгжүүлж чадах хүмүүсээр бүрдүүлэх. Тийм хүмүүс чиний ментор байж чадна. Сайн унтаж амрах. Энэ нь ой тогтоолт сайжруулж, хэрэгцээгүй, аахар шаахар бодлуудыг унтрааж, биеийг сэргээж засварладаг. Мэдээж ном унших нь маш чухал, хүчтэй нөлөө үзүүлдэг.

Бясалгал

За тэгээд дурдагдаагүй олон зүйл бий. Амьдралын чанар, сайн сайхныг, амжилт бүтээлийг ярьдаг болсон цагт тэр бүгдийнхээ үндэс болсон тархиа хайрлаж хөгжүүлэх нь эхний ээлжинд хийх ажил маань юм даа.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.