Латин Америкийн орнууд коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор хилээ хаацгааж байна

Twitter Print
2020 оны 03-р сар 16-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Гватемалд өнгөрсөн ням гарагт коронавирусын халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж, Өмнөд болон Төв Америкийн улс орнууд коронавирусын халдварын тархалтыг хяналтандаа авах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

Панам болон Гондурас улс гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан бол Аргентин, Перу улсын эрх баригчид хилээ хааж буйгаа мэдэгдсэн байна. Аргентины Ерөнхийлөгч Альберт Фернандезийн мэдэгдсэнээр улсын болон хувийн сургуулиудыг энэ сарын 31 хүртэл хаасан ба тэрээр сүүлийн 14 хоногт коронавирусын халдвар бүртгэгдсэн оронд зорчсон гадаадын иргэдийг Аргентиний хилээр 30 хоногийн турш нэвтрүүлэхгүй байх тушаал гаргажээ.

Түүнчлэн Аргентин АНУ, БНХАУ, БНСУ, Япон, Иран, Англи зэрэг улс орнуудын иргэдэд виз олгох явдлыг тодорхой хугацаагаар зогсоосон байна. Перугийн Ерөнхийлөгч Мартин Визкарра Перу улс бүх хилээ хааж, агаарын болон далайн тээврээ зогсоож байгаагаа мэдэгдсэн ба коронавирусын халдварын тархалтыг удаашруулахын тулд иргэдийг гэртээ өөрсдийгөө 15 хоногийн хугацаатай тусгаарлахыг уриалсан байна. Гватемалын Эрүүл мэндийн сайд Хюго Монройн мэдэгдсэнээр коронавирусын халдварын улмаас нас барсан анхны иргэн 85 настай эрэгтэй байсан ба Испанийн Мадрид хотоос ирээд удаагүй байжээ.

South, Central American nations tighten borders to combat coronavirus-н зурган илэрц

Панамын Эрүүл мэндийн сайд Розарио Тёрнерийн мэдээлснээр тус улсад коронавирусын халдвар авсан 55 тохиолдол бүртгэгдсэн ба эрх баригчид хүнсний дэлгүүрүүд болон эмийн сангаас бусад үйлчилгээний байгууллагуудыг хаах шийдвэр гаргажээ. Түүнчлэн эмнэлгүүдэд төлөвлөгөөт хагалгаануудыг зогсоож, онцын шаардлагагүй тохиолдолд эмнэлгээр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөжээ. Өнгөрсөн ням гарагт Гондураст цагдаа нар наран шарлагын газар, дэлгүүр, кафед цугларсан иргэдийг тараах ажиллагаа явуулсан байна.

South, Central American nations tighten borders to combat coronavirus-н зурган илэрц

Тус улсын Ерөнхийлөгч Орландо Хернандезийн мэдэгдсэнээр Гондурас улс хилээ хааж, супермаркет, эмийн сан, эмнэлгийн байгууллага, зочид буудал, ШТС бодон банкнуудаас бусад үйлчилгээний газруудыг хааж байгаа аж. Коста-Рикад коронавирусын халдвар авсан 35 тохиолдол бүртгэгдэж, эрх баригчид бүх баар, цэнгээний газруудыг хаах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.