“Улаан чөтгөрүүд” мөрөөдлийн театртаа гайхалтай ялалт байгууллаа

Twitter Print
2014 оны 12-р сар 15-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 16-р тойргийн тоглолтуу боллоо. Бямба гарагийн үдэш “Барнли”-“Саутхэмптон 1:0, “Челси”-“Халл Сити” 2:0, “Вест Бромвич Альбион”-“Астон Вилла” 1:0, “Манчестер Сити”-“Листер Сити” 1:0, “Арсенал”-“Ньюкасл Юнайтед” 4:1-ээр хожиж, “Сандерлэнд”-“Вест Хэм Юнайтед” 1:1, “Кристал Палас”-“Сток Сити” 1:1-ээр тэнцсэн. Харин ням гарагийн үдэш буюу өчигдөр “Супер сандей”-гийн тулаанд “Манчестер Юнайтед”-“Ливерпуль” 3:0, “Тоттенхэм Хотспур”-“Суонси Сити” 2:1-ээр тус тус хожлоо.

Будант альбионы хоёр шилдэг баг “Олд траффорд” цэнгэлдэх хүрээлэнд бүх тэмцээнийг оролцуудаад 192 дахь тоглолтоо хийлээ. Үүнээс өмнө “М.Ю” 75 хожиж, 51 тэнцэж, “Ливерпуль” 64 удаа хожсон байна. Сүүлийн 12 тоглолтын аравт нь”Улаан чөтгөрүүд” хожиж, давуу байдлыг олоод байсан. Гэхдээ хоёр баг сүүлийн жилүүдэд уналтанд орсон. “Хотон шувуунууд”-ын шилжилтийн үе таарч, дөрвөн жил “Аваргуудын лиг”-ийг өнжсөн аж. Харин “Улаан чөтгөрүүд” алдарт дасгалжуулагч Сэр А.Фергусоныг явнаас хойш сүүлийн 20 жилд үзүүлээгүй муу амжилтын эзэн болсон. Тэдний хувьд эргэн ирэлтийг түргэн хугацаанд хийж, одоогийн байдлаар лигийн хүснэгтийн гуравдугаар байранд орж ирсэн.

Урд шөнө талбай дээрээ тоглосон “М.Ю”-гээс У.Руни, Х.Мата, Р.Ван Перси зэрэг шилдэг тоглогчид гоол оруулж, хүчтэй өрсөлдөгчөө бут ниргэлээ. С.Жеррардын баг энэ хожигдлын дараа 10-р байр хүртэл уруудаж, өмнөх жилийн амжилтаа давтахад улам хүнд болж ирсэн. Европын хамгийн шилдэг лигт тооцогддог премьер лигийн энэ улирлыг “Челси” 39, “Ман.Сити” 36, “Ман.Юнайтед” 31, “Вест Хэм Юнайтед” 28 оноотой тэргүүлж байна.

 

Премьер лигийн 2014-2015 оны улирлын хүснэгт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.