“Петровис” Групп газрын тосны салбарт ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо

Twitter Print
2019 оны 10-р сар 01-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Петровис Групп нь байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлд шилдэг туршлага бүхий байнгын сайжруулдаг менежменттэй, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ шуурхай, тасалдалгүй хүргэдэг гэдгээ нотолж, Монголоос анх удаа газрын тосны салбарт гурван стандартыг нэгдмэл байдлаар нэвтрүүлсэн компани боллоо.

Газрын тосны салбарт тэргүүлэгч Петровис Групп нь анх удаа салбартаа нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу гэгддэг Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын ISO стандартуудыг нэгдмэл удирдлагын тогтолцоо хэлбэрээр буюу цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Австрали-Шинэ Зеландын бүсийн JAS-ANZ байгууллагын итгэмжлэлтэй олон улсын гэрчилгээ авах болзлыг хангалаа.

Петровис Групп нь үйл ажиллагаандаа:

  • Бизнесийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015

  • Байгаль орчны удирдлагын тогтолцооны  ISO 14001:2015

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO45001:2018 стандартуудыг амжилттай нэвтрүүлэхээр жил гаруйн хугацаанд хичээнгүйлэн ажилласан билээ.

Баталгаажуулалтын аудитыг Австрали-Шинэ Зеландын бүсийн JAS-ANZ байгууллагын итгэмжлэлтэй, Энэтхэгт төвтэй, дэлхийн 15 оронд салбартай MS Certification байгууллагын олон улсын мэргэшсэн аудиторууд хийж гүйцэтгэсэн бөгөөд олон улсын стандартчилалыг бүрэн хангасныг нотлох JAS-ANZ болон MS Certification байгууллагын лого бүхий олон улсад хүчин төгөлдөр гэрчилгээг албан ёсоор баталгаажуулж өглөө.

Ийнхүү Петровис Групп нь байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлд шилдэг туршлага бүхий байнгын сайжруулдаг менежменттэй, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ шуурхай, тасалдалгүй хүргэдэг гэдгээ нотолж, Монголоос анх удаа газрын тосны салбарт гурван стандартыг нэгдмэл байдлаар нэвтрүүлсэн компани боллоо. Ингэснээр, нийгмийн хариуцлагатай бизнесийн байгууллагуудыг түүчээлэн, олон улсын болон үндэсний тогтвортой хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулж буй юм.  

Жил гаруй хугацаанд хичээнгүйлэн ажиллаж, өмнө нь мөрдөж байсан ISO стандартаа улам бүр өргөжүүлэн шинэчилж, түүнийгээ дэлхийн нэр хүндтэй байгууллагаар баталгаажуулж чадсан нь бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг хувь хэрэглэгчид, байгууллага хамт олон, нийт ажилтнуудын маань хамтын хөдөлмөрийн үр шим гэдгийг онцлон дурдахад таатай байна.

Хамтдаа хөгжлийг түгээдэг эрхэм хэрэглэгчид, хамтрагч түншүүд, ажилтан ажиллагсад та бүхэндээ баярлалаа!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.