
Хятадын хүн амын өсөлт буурсаар байна. Хүн амын өсөлтийг хянах зорилгоор 30 гаруй жил хэрэгжүүлж ирсэн Хятадын "нэг хүүхэд" бодлогын улмаас тус улсын хүн ам хурдацтайгаар хөгширч, төрөлтийн тоо тасралтгүй буурах шалтгаан болоод байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
"Нэг хүүхэд" бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш хүчээр үр хөндүүлэх, үрийн хоолойг нь боох, ёрөндөг тавих, торгууль ноогдуулах зэргээр Хятадын эрх баригчид олон сая гэр бүл, тэр дундаа эмэгтэйчүүдэд сэтгэл санаа болон бие махбодийн шарх үлдээсэн билээ.
35 жилийн турш хэрэгжсэн "Нэг хүүхэд" бодлогын үр дүнд Хятад улс төрөлтийн тоогоороо сүүл мушгиж байна.
Хүн ам нь хурдацтайгаар хөгширч, хөдөлмөрийн насны иргэдийн тоо цөөрч байгаатай холбоотойгоор Хятадын засгийн газар төрөлтийн тоог нэмэгдүүлэх үүднээс 2013 онд "нэг хүүхэд" бодлогыг халж, хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн.
Ингэснээр төрөлтийн тоо 2.3-4.3 саяаар нэмэгдэнэ хэмээн Хятадын засгийн газар тооцолжээ. Гэсэн ч төрөлтийн тоо хангалттай нэмэгдээгүй бөгөөд 2016 онд тус улсад 18.46 сая төрөлт бүртгэгдсэн нь өмнөх 5 жилийн дунджаас дөнгөж 1.4 саяаар нэмэгдсэн үзүүлэлт байв. Үүнээс хойш төрөлтийн тоо тасралтгүй буурсаар байгаа бөгөөд 2017 онд 17.23 сая төрөлт бүртгэгдсэн бол 2018 онд 15.23 сая, 2019 онд 14.65 сая, 2020 онд 12 сая. 2021 онд 10.62 сая тус тус бүртгэгджээ.
Хүн амын өсөлтөө нэмэгдүүлэх үүднээс 2021 онд Хятадын эрх баригчид нэг гэр бүл 3 хүүхэдтэй байж болно хэмээн шинэ журам гаргасан билээ.
Лондон дахь Кингс Коллежийн олон улсын хөгжлийн багш доктор Еэ Люгийн үзэж байгаагаар төрөлтийн тоо буурч байгаа үзэгдлийг Хятадад зогсоох бараг боломжгүй үе шатандаа орсон аж. Түүний хэлж байгаагаар дээрх асуудал нь эмэгтэйчүүдэд зориулсан бодлогыг эрчүүд боловсруулдагтай холбоотой бөгөөд сүүлд л гэхэд Хятадын Коммунист намын 20-р их хурлын үеэр эрх баригчид олон амлалт өгсөн ч тэдгээрийн дунд эмэгтэйчүүдэд зориулсан ганц ч заалт байхгүй байсныг онцолжээ.
Хятадын сэхээтнүүд Хятадын төрөлтийн тоо буурч байгаа нь ноцтой үр дагаварт хүргэнэ хэмээн "нэг хүүхэд" бодлогыг халахыг 10 гаруй жилийн турш уриалжээ.
1970 онд нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо 5.8 байсан бол 1979 онд 2.75, 1980 онд 2.1 болж хүн ам хэвийн өсөхөд шаардлагатай үзүүлэлтээс доогуур бичигджээ. Гэсэн ч 1990 оноос хойш уг үзүүлэлт тасралтгүй буурсаар 2010 онд 1.18, 2020 онд 1.30 болж, 2021 онд 1.15 болсон нь маш ноцтой үзүүлэлт юм.
Төрөлтийн тоо буурах болсонд хүүхэд өсгөх зардал өндөр, хүүхдүүдэд үнэгүй болон хямд үнээр боловсрол олгох орчин нөхцөл байхгүй зэрэг нь нөлөөлж байгааг хятадууд онцолжээ. Түүнчлэн Хятадад гэрлэлтээ батлуулах нь цөөрсөн, гэрлэсэн ч хөгширсөн хойноо хүүхэд гаргадаг эсвэл бүр хүүхэд гаргадаггүй үзэгдэл элбэг болсон.
Шалтгаан нь амьдралын өртөг өндөр, ажил мэргэжлийн хувьд хүүхэдтэй хүнд карьераа дээшлүүлэхэд хүндрэлтэй болдог, эмэгтэйчүүдэд хандах хуучинсаг хандлагатай зэрэг багтаж байна.
Үүнээс гадна коронавирусын цар тахалтай холбоотойгоор залуучуудын санхүүгийн чадамж буурсан, залуучуудын дунд хийсэн судалгаагаар 5 хүн тутмын 1 нь ажилгүй гэж гарсан, хөдөө орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж муу зэрэг нь Хятадын хүн амын өсөлтөнд тодорхой нөлөө үзүүлсээр байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(197.211.52.77) 2022-11-16 03:30БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR. PRADHAN
(197.211.52.77) 2022-11-16 03:30БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах