Төрсөн өдрийн мэнд М.Оуэн

Twitter Print
2014 оны 12-р сар 14-нд 21:11 цагт
Мэдээний зураг,

Английн алдарт хөлбөмбөгчин М.Оуэн өнөөдөр 34 нас хүрч байна. Тэрээр 1979 онд Честер хотод төржээ. 1991-1996 оны хооронд “Ливерпул”-ийн хүүхдийн академид суралцаж, 2004 он хүртэл найман жил “Хотон шувуунууд”-ын төлөө тоглосон аж. Энэ хугацаанд Холбооны цом, Лигийн цом, одоогийн “Европа лиг”-ийн цом, Европын супер цомын тэмцээнүүдэд түрүүлсэн. Үүний дараа 2004-2005 онд Испанийн “Реал Мадрид”, 2005-2009 онд Английн “Ньюкасл” багуудад тоглож байгаад 2009 онд “Манчестер Юнайтед” клубтэй гэрээ байгуулсан юм. “Ливерпуль”-д байхдаа премьер лигт түрүүлж чадаагүй Оуэн 2010-2011 оны улиралд Сэр А.Фергусоны удирдлага дор хүслээ биелүүлсан байна.

Харин шигшээ багийнхаа хамтаар 1998, 2002, 2006 оны дэлхийн аварга, 2000, 2004 оны Европын аваргад оролцсон аж. Дэлхийн аваргын тэмцээн бүрт нэг залуу тоглогч олны танил болон гарч ирдэг. “Франц 98”-д Английн шигшээ Колумб, Румын, Тунистэй нэг хэсэгт орсон байлаа. Домогт хөлбөмбөгч А.Ширрер, С.Кемпелл, П.Скоулз, Г.Невилл, Т.Адамс нар эхний тулаанд Тунисийг 2:0-ээр хожиж, дараагийн учраа Румынд 2:1-ээр хожигдсон.

Тэр тоглолтонд сэлгээнээс гарч ирсэн 17 настай хүү М.Оуэн 81 дэх минутанд гоол оруулж, дэлхийн аваргын түүхэнд өөрийн нэрийг үлдээсэн юм. Түүнээс өмнө Бразилийн алдарт хөлбөмбөгч Пеле 17 насандаа дэлхийн аваргын тэмцээнд гоол оруулж байсан юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.