Стрессээс ангижрах 5 энгийн арга

Twitter Print
2019 оны 10-р сар 15-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Бид бүхэн цаг, секунд тутамд өөрсдөө ч мэдэлгүй стресст өртөж байдаг. Хэрэв танд доорх шинж тэмдгүүд илэрч байвал урдаа байгаа зүйлсээ түр хойш тавиад түр ч болов амраарай гэсэн дохио юм. Үүнд:

Ямар ч эрч хүчгүй болох, байнга толгой өвдөх, ойр ойрхон гэдэс хямрах, нойргүйдэл, ханиад хүрэх, халдварт өртөх, цээжээр өвдөж зүрх дэлсэх, аар саархан зүйлд бухимдаж өөрийн ч мэдэлгүй хайртай дотны хүмүүстээ уурлах гэх мэт. Стресс гэдэг хүний сэтгэл санаанд нөлөөлөхөөс гадна орчин үед ходоодны шархлаа, зүрх судасны өвчин, хорт хавдар гээд бүхий л өвчний тэргүүлэх шалтгаан болж байна. 

Тэгвэл стрессээс хамгийн үр дүнтэй бөгөөд мөнгө зарахгүй ямар аргаар ангижрах боломжтой вэ? гэсэн асуултад эрдэмтэд ийм энгийн 5 аргыг санал болгож байна.

Бичих

Сэтгэл зүйчдийн үздэгээр санаа зовоож буй зүйлсээ цаасан дээр буулгах нь стресс менежментийн хамгийн шилдэг арга гэнэ. Өдөрт 10–15 минут зарцуулан өөрт тохиолдсон үйл явдал, түүнээс юу мэдэрснээ бичээд үзээрэй. Энэ нь стрессийг үүсгэж буй шалтгааныг олж мэдэхэд тань тусалдаг. Шалтгаан тодорхой үед стресст өртүүлж буй зүйлсээс ангижрахад дөхөм байдаг ба өөрийн мэдрэмжүүдээ бичих нь танд маш их тайвшралыг өгөх болно.

Image result for write

Сэтгэлээ нээх

Хүссэн үедээ ярьж, инээж, уйлж, уурла. Найзууд, гэр бүл, итгэлт зөвлөгч болон ажлын найздаа сэтгэлээ уудлах нь стресснээс ангижрах эрүүл аргад тооцогддог

Өөрийн дуртай зүйлээ хийх

Магадгүй та дуртай зүйлээ хийх ямар ч цаг завгүй мэт санаж байж болно. Гэвч өөрийн дуртай зүйлдээ цаг зав гаргах нь танд сайхан амрахад туслах болно. Мөн ажлаас бусад асуудлаа шийдэхэд тусална. Эдгээр зүйлсийг турш:

Хоббитой болох- цэцэг тарих, марк цуглуулах гэх мэт

Бүтээлч зүйл хийх- тэмдэглэл хөтлөх, гар урлал, эсвэл зураг зурах

Гэрийн тэжээвэр амьтантай болох, цагаа хамт өнгөрүүлэх

Сайн дурын ажил

Image result for дуртай зүйлээ хийх

Бясалгал 

Бясалгал бол төсөөлөх чадвараа удирдан анхаарлаа төвлөрүүлж, тархиа амраах хамгийн сайн арга юм. Бясалгал нь одоо болж буй зүйлст анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.

Дасгал хийх 

Харвардын Их Сургуулийн хийсэн судалгаагаар дасгал хийх нь стресс болон сэтгэл түгшлийн хувийг 40 хувиар бууруулдаг болохыг тогтоосон байдаг. Дасгал нь биеийн, оюуны аль ч төрөл байж болох бөгөөд өдөрт 10хан минут алхахад стресс мэдэгдэхүйц хэмжээгээр буурдаг байна.

Эх сурвалж: Anudari medway

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.